Олон улсын УРАН БҮТЭЭЛЧДИЙН өдөртэй боллоо

2018-04-06 16:16


    Төгс гэгээрсэн их багш Чин Хай олон улсын нийгэмлэгийн Монгол дахь төвөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдөр анх удаа Олон улсын уран бүтээлчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. “Блю скай” цамхагт болсон энэхүү баярын цэнгүүнд Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, МУ-ын УГЗ Б.Долгион, Хасар Жагаа буюу МУГЖ Б.Жаргалсайхан, гэргий МУГЖ Г.Уранчимэг, жүжигчин С.Пүрэвмаа нарын олны танил 200 орчим уран бүтээлч саатсан байна. 




    Энэ жилээс анх удаа тэмдэглэж буй эл өдрийн зорилго нь дэлхийн бүхий л төрлийн уран бүтээлчдийн хайр, билэг ухаан, авьяасаар бүтдэг бүтээл бүхэн хүн төрөлхтөнд ямар их аз жаргал, хайр, баяр баясгалангт өгдөг болохыг, тэднийг дэмжигч урлагийг хайрлагч хүмүүс улам олон болохыг уриалж, уран бүтээлчдийн мөн чанарыг олон нийтэд таниулахад оршиж байгаа аж. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай энэхүү тэмдэглэлт өдрийг онцлон тэмдэглэхдээ: “Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол уран бүтээлчдэд баяр талархлаа илэрхийлэх өдөр. Яруу найрагч, зохиолч, уран зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, дэглээч, хошин урлагийнхан зэрэг бидний амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхалтай уран бүтээлчдийг хүндэлж, хайрлах өдөр юм. Эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирдаг бүх өвөрмөц авьяаслаг уран бүтээлчдийг магтан дуулж, гүн талархал илэрхийлж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

 

    Энд нэмэхэд, аливаа уран бүтээлчид нийгмийн, хүн төрөлхтний сайн сайхны төлөө бүтээж туурвиж, урлаж бидэнд хайр, аз жаргал, баяр баясгалан, ухаарлыг бэлэглэж байдаг хосгүй хүмүүс билээ. Нөгөөтэйгүүр уран бүтээлчдийн бүлэг маш олон төрөлтэй учраас тэдний нийгэмд оруулж буй хувь нэмэр эерэг гэрэлтэй бүхнийг хэмжихийн аргагүй. Энэ утгаараа нэрт уран бүтээлч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг өнгөрсөн болон эдүгээ цагийн дэлхийн гайхамшигт бүхий л төрлийн уран бүтээлчдэд талархал, хүндэтгэлээ илэрхийлэх өдөр буюу олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон зарласан нь энэ ажээ. 

 

    

 Чин Хайн олон улсын нийгэмлэгийн Монгол дахь салбараас өнгөрсөн хугацаанд урлагийн салбарт хэд хэдэн ажлыг зохион байгуулж ирсэнээс дурдахад, 

    

    2009 оны нэгдүгээр сарын 27-нд СТӨ-нд “Уур амьсгалын тулгамдсан асуудлууд” телеконференцийн хүрээнд “Эх дэлхийгээ аварцгаая” концертийг, 2017 оны тавдугаар сарын 12-нд хөгжмийн зохиолч н.Түвшинбаярын морин хуурын чуулгат зориулан найруулсан “Их багшийн аялгуу” тоглолт, Холливудын Оскарын шагналт хөгжмийн зохиолч Ал Кашагийн найруулсан “Аниргүйхэн нулимсыг хайрлахуй” музыклийг төрийн ордонд тоглуулж, Монгол орны 21 аймгийн үзэгчдэд хүргэсэн байна. Мөн 2017 оны дөрөвдүгээр сарын 22-нд Чин Хай багшийн намтраас бүтсэн “Жинхэнэ хайр” музыклийг төрийн ордонд тоглуулсан бол 2018 оны хоёрдугаар сард уран зургийн галлерейд багшийнхаа бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ. 

 

   

    Нэмж сонирхуулахад, Их Багш Чин Хай нь Ау Лакт нэгэн чинээлэг гэр бүлд нэр хүндтэй ардын оточ хүний охин болон мэндэлжээ. Тэрээр Католик шашинтны ёсоор өсч хүмүүжиж Буддын шашны гол үндэс, ойлголтуудыг олж мэджээ. Хүүхэд ахуйдаа шашны сургаал номлол, гүн ухааныг ихэд сонирхдог байсан төдийгүй ямарваа амьд амьтныг ер бусаар хайрлан энэрдэг байв. Арван найман настайдаа Их Багш Чин Хай Англи руу суралцахаар явж, хожим нь Францад, тэгээд Германд очиж, Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллан нэгэн Герман шинжлэх ухаанчтай гэрлэжээ. Хоёр жил аз жаргалтай гэр бүл байсныхаа дараа нөхөртэйгээ зөвшилцөн гэгээрлийг эрж олохын тулд бага наснаасаа мөрөөдөн тэмүүлсэн хүсэл зорилгоо гүйцэлдүүлжээ. Тэр үедээ өөрт олдсон аль нэг Багш болон гэгээрсэн Багш нарын удирдлага дор олон янзын бясалгал дадал болоод оюун санааны дэг горимд суралцаж байв. Тэрбээр хүн төрөлхтний зовлон зүдүүрт ганц хүний тус нэмэр гавихгүй зүйл болохыг ойлгоод хүнд туслах хамгийн сайн арга бол өөрөө өөрийгөө бүрэн таньж мэдэх явдал гэдгийг ухаарчээ. Ганцхан энэ зорилгоор хамгийн төгс гэгээрэлд хүргэх аргыг эрэн хайж, олон олон улс орныг тойрон аялжээ. Олон жилийн туршид сорилт туршилт, аян зам, зовлон зүдүүр амсаж туулсны эцэст нь Их Багш Чин Хай Гималайн ууланд Дотоодын Гэрэл Аялгууны бясалгалын арга тэнгэрлиг Дамжуулалтыг олжээ. Хэсэг хугацаагаар хичээнгүйлэн бясалгасныхаа хойно, Гималайн ууланд даяанчлан суух үедээ төгс гэгээрэлд хүрсэн байна.

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 3 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (3)

Зочин /202.21.124.20/

2018-04-10 17:40

haraal id chinhaism haa gazar baih yum buun ger bul salgaj olon humuusiig luivardaj yaduu bolgson ger buls agsan , uunii tsagaan hooloos bolj olon hun nas barsan shuudee araichdee iim iim yumiig niigemd bailgaad bdag estoi butehgui yumaa

Хариулах 0 0
Зочин /43.228.130.36/

2018-04-08 20:51

Чин Хай Багш уран бүтээлчдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг илүү сүнслэг талаас нь харж, тэднийг гүнзгий ойлгож, хайрлаж хүндэлж байгаад үнэхээр талархаж байна. Жил бүр өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болоосой хэмээн хүсэж байна.

Хариулах 1 1
Зочин /14.0.152.202/

2018-04-23 08:32

Gutsdag

Хариулах 0 1
Зочин /43.228.130.36/

2018-04-08 19:07

ОЛОН улсын уран бүтээлчдийн өдөртэй болж буйг үнэхээрийн дэмжиж байна. Санааачилсан Гэгээнтэнд Баярлалааа

Хариулах 2 2

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.