Амархан хөгшрөхөд нөлөөлдөг ТАВАН хүчин зүйл 

2018-04-08 13:27

   Толинд өөрийгөө хар даа. Өчигдрийнхөөс нэг их өөрчлөлт харагдахгүй байна уу? Харин одоо 10-15 жилийн өмнөх гэрэл зургаа хараад дараа нь өөрийгөө хар. Хоорондоо тэнгэр газар шиг өөр байна уу? Арьс, нүд гээд л нэг биш санагдаж байгаа байх.

  Эмэгтэй хүн бүр л залуу, сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ цаг хугацааны урсгалыг зогсоож болдоггүй нь харамсалтай. Гэлээ ч цөөн хэдэн дүрмийг баримталвал хүсснээрээ сайхан харагдах боломж бий гэж мэргэжилтнүүд баталж байна. Тэд хамгийн чухал таван зарчим нэрлэснийг Комсомольская правда сониноос авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 



ЭХНИЙ ДҮРЭМ: САЙН УНТАЖ АМАР 


   Сайн унтаж амрах арьсанд эерэг нөлөөтэй гэдгийг та нэг бус удаа л уншиж байсан байх. Тийм ээ, үнэхээр үнэн. Сайн унт. Хоногт ердөө гуравхан цаг унтаад, дэлхий ертөнцийг байлдан дагуулж байсан агуу хүмүүсээс үлгэр жишээ авах хэрэггүй. Агуу Наполеон гэхэд үнэхээр л хоногт ердөө гурван цаг л унтдаг байсан, гэхдээ 50-иас илүү наслаагүй. Та ийм зүйл хүсэхгүй л биз дээ. Тиймээс ажил хэрэгтээ хавчигдаж биш харин бие организм шаардсан хэмжээгээр унт. Унтах үед бие организм бүхэлдээ хоргүйжиж, дахин сэргэх явц явагддаг байна. Гэмтсэн эд эсийг сэргээх мелатонин, өсөлтийн гормон ялгарч, хүний булчингийн тонус болон гадна төрхөнд ихээр нөлөөлдөг гэнэ. 


Аль насанд хэр их унтах ёстой вэ? 


Нярай (0-3 сар ) - 14-17 цаг 
Нялх хүүхдүүд (4-11 сар) - 12-15 цаг
Хүүхдүүд  (1 – 2 нас) - 11-14 цаг
Сургуулийн өмнөх насныхан  (3-5 нас) - 10-13 цаг
Сурагчид (6-13 нас) - 9-11 цаг
Өсвөр насныхан (14-17 нас) - 8-10 цаг
Насанд хүрэгчид (18 - 64 нас) - 7-9 цаг
Ахимаг насныхан (65-аас дээш нас ) - 7-8 цаг

 

ХОЁРДУГААР ДҮРЭМ: АМТТАНААС ЗАЙЛСХИЙ 


   Олон ангит кино үзэхдээ бялууу идэж, ажил дээрээ суухдаа жигнэмэг амталж, халуунд мөхөөлдөс долоох зэргээр амттанг хэтрүүлэн хэрэглэдэг юм биш биз? Та 16 эсвэл 25 настай биш л бол амттан хэтрүүлэн хэрэглэхээ яг одоо зогсоо.  Амттанд агуулагдах илүүдэл тос бие организмд шавхарга хор болж, бэлхүүсэнд өөх болон тогтдогийг байнга санах хэрэгтэй. 


   Түүнчлэн амттан ихээр хэрэглэх нь таны зан байдалд нөлөөлж, ядарсан, урвагар болох бөгөөд урвайсан царай нүүрний арьсанд хичнээн их үрчлээ нэмэхийг бодоод үзээрэй. 

 


ГУРАВДУГААР ДҮРЭМ: ХӨДӨЛГӨӨН 


   Биеийн тамирын дасгал байнга хийдэг хүмүүс бусдаас хавьгүй залуу харагддаг. Учир нь дасгал хөдөлгөөн цусны эргэлтийг сайжруулж, харин хөлс гарснаар хүний биеэс хортой бодис ялгардаг юм. Ингэснээр хүний гадна төрх сайжирдаг. 


   Зарим хүмүүс спортоор хичээллэж эхлэсэн л бол хоол хүнсэндээ нэг их анхаарах шаардлагагүй гэж эндүүрэх нь бий. Энэ бол маш том алдаа. Гэлээ гээд хоолоо сойж, өлсгөлөн явах мөн хэрэггүй. Та дасгал хөдөлгөөн хийхдээ асар их эрч хүч зарцуулж байгаа тул хоол хүнсээрээ үүнийгээ нөхөх шаардлагатай. 

 


ДӨРӨВДҮГЭЭР ДҮРЭМ: АЛХААНДАА АНХААР 


  Алхаа гишгээ хүний насыг хэлж өгдөг. Тиймээс таныг хэн ч харахгүй гэж бодсон үедээ ч алхаандаа анхаар. Хүнд хүндээр алхлах, хөлөө чирж явах нь залуу, эрүүл бус хүний шинж гэлцдэг. 

 


ТАВДУГААР ДҮРЭМ: СОГТУУРУУЛАХ УНДААНААС ТАТГАЛЗ 


   Залуу сайхан төрхөө эргүүлэн авчирахаар шийдсэн л бол согтууруулах ундаанаас татгалзахаас аргагүй болно. Ор тас татгалзах хэрэгтэй. 


  Сулхан найрлагатай ганцхан балга согтууруулах ундаа бие организмыг усгүй болгох явцыг эхлүүлдэг гэдгийг “ганц лонх дарс, архи юу л болов гэж” хэмээн бодох бүртээ санаарай. 


   Улмаар арьс хуурайшиж, өнгөө алдана. Мөн хавантаж, нүдний доогуур хөх туяа үүсэх нь өнөөх л согтууруулах ундаанаас үүдэлтэй. Согтууруулах ундаа организмд үрэвсийн явц үүсгэж, бодисын солилцоог удаашруулдаг. Хялгасан судсууд өргөсч, хөгшрөлтийн шинж тэмдгүүд илүүтэй тодордог байна. Гормоны явц алдагдаж, элэгний ажиллагаа доголдох зэргээр сөрөг нөлөө тоймгүй их. Тиймээс стресстэж, бухимдлаа гэхэд үүнийгээ согтууруулах ундаагаар биш өөр аргаар тайлж сур. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.