Эх сурвалж санал болгож байна: “Коко” хүүхэлдэйн киноны тухай таны мэдээгүй сонирхолтой баримтууд

2018-04-09 11:04


•    “Коко” хүүхэлдэйн кино нь алдарт Пиксар болон Уолт Дисней студийн хамтарсан бүтээл юм.


 

 

•    Киноны үйл явдал нь 12 настай Мигүэл Ривера үхэгсдийн ертөнцөд гэнэтээр очиж өөрийн элэнц өвгийг алдартай дуучин байсан гэдгийг олж мэдэх бөгөөд энэхүү аялалын эцэст өөрийгөө танин мэдэж буй талаар өнгө дүрс, уран сэтгэмжийн өндөр оролцоотойгоор өгүүлнэ. 
 

•    Зохиолч Лий Ункрич нь “Үхэгсдийн өдөр” хэмээх Мексикийн баяраас санаа авч 2010 онд “Коко” киноны зохиолыг бичиж дуусгажээ. 

 

 

•    Бүх жүжигчид нь латин америк гаралтай уран бүтээлчдээс бүрдсэн кинонуудаас хамгийн анхны 9 оронтой тоотой орлого олсон кино гэдгээрээ бас нэгэн түүхэн амжилтыг эзэмших болсон бөгөөд 175-200 сая долларын зардлаар бүтээд 780 сая долларын бокс оффисын орлого олсон байна.

 

•    “Коко” нь Үндэсний шүүмжлэгчдийн холбооны “2017 оны шилдэг анимейшн” болон “BAFTA”, “Алтан бөмбөрцөг”, “Шүүмжлэгчдийн сонголт”, “Анни” шагнал гэх мэт маш олон кино наадмуудаас шагнал хүртжээ. 

 

•    Зохиол нь эхэндээ Америк хүүхэд Мексик өвөг дээдсийнхээ тухай олж мэдэж байгаа тухай байхаар байсан бол сүүлдээ энэ нь буруу юм байна гэдгийг ойлгоод Мексик хүүхэд болгож өөрчилжээ.

 

•    Найруулагчдын баг Мексик рүү хэд хэдэн удаа аялж, соёлоос суралцсанаар Кокогийн дүрийг бүтээхэд илүү бодитой болгож өгчээ. Эдгээрт Мехико, Гуанахуато болон Патзуаро хотууд орно.
 

•    Араг яс бүхий үхэгсдийг анимейшн болгоход хүндрэлтэй байсан боловч ийнхүү шинэ зүйлийг туршиж үзсэндээ Пиксар зураглаачид баяртай байгаагаа хэлж байсан юм. 

 

•    Коког кино театруудаар гарч эхлэх үед Тор: Рагнарок, Шударга ёсны баг, Оддын дайн: Сүүлчийн Жеди зэрэг кинонуудтай зэрэгцэн маш өрсөлдөөнтэй зах зээлд байсан боловч амжилттайгаар маш олон хандалт авч чаджээ.

 

•    Пиксарын 2017 онд гаргасан 2 дахь кино юм. Өмнөх нь Cars 3 байсан. 
 

 

•    Rotten Tomatoes гэх кино шүүмжлэгчдийн онлайн платформ дээр 97 хувийн эерэг санал болон 8.2/10 гэсэн үнэлгээ авсан байна. Энэ нь Коког энэхүү сайт дээр хүүхэлдэйн кинонд өгсөн хамгийн өндөр бөгөөд 2017 онд гарсан кинонуудаас 9 дэх хамгийн сайн үнэлгээтэй кино болгож байгаа юм. 

 

•    Кино шүүмжлэгчдийн хэлж байгаагаар нь Коко нь Пиксарын хамгийн инээдтэй кинонуудын нэг ажээ. 

 

•    Гэвч Коког хамгийн онцгой болгож өгдөг зүйл нь өнгөлөг зурагнууд болон неон гэрлүүд билээ. Үхэгсдийн хотыг аймшигтай газар биш байнгын баяр цэнгэл, тоглоом наадмаар дүүрэн газар байдаг гэдгийг харуулахыг зорьжээ. 
 

•    Тоглоомын түүх 3 киног бүтээхэд 4 жилийг зарцуулсан бол Коко үүнээс 2 жил илүү шаарджээ.

 

•    Коко нь хөгжим ихээр оруулж өгснөөрөө их онцгой.

 

•    Үүнд Мексикийн хуапанго, харачо, ранчера болон баладес гэх зэрэг олон төрлийн хөгжмийн урсгалууд болон тэдгээрийн төлөөлөгчид орно.


 

 

•    Киноны туршид хэд хэдэн Мексикийн түүхэн дүрүүд гарч ирдэг.

 

•    Мексикийг хэвлэлээр зөвхөн муу талаас нь харуулдаг учраас найруулагч Ункрич үүний ард сайн сайхан амьдрал бас байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьжээ.  
 

•    Латин хянагчид кино бүтэх явцад бүх зүйлсийг хянаж, зааварлаж байжээ.

 

•    Антони Гонзалез гэх гол дүрийн хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчнийг гэхэд 100 жүжигчдээс сонгож авчээ.
 

•    Тэд маш жижиг детайлууд дээр хүртэл удаан хугацаа зарцуулж ажиллаж байсан байна.

 

•    Хаанаас үзэж болох вэ: Юнивишн, Скаймедиа болон бусад албан ёсны эрхтэй түгээгчид

 

•    Трейлер:

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.