Сансрын зочид буудалд 12 хоногт НАР МАНДАХЫГ 384 удаа үзнэ

2018-04-09 16:48
Нэг удаагийн нислэг дөрвөн зочин, нислэгийн багийн хоёр нисэгчээс бүрдэнэ


    Сансарт зочид буудал байгуулах мөрөөдөлт өрсөлдөөн биелэлээ олж эхэлжээ. Дэлхийгээс 320 гаруй км зайд хоногийн 792 мянган ам.долларын үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудалд тухлах боломж удахгүй нээгдэх гэнэ.




    ESA— Нийт 12 өдрийн аялалд нэг хүний өртөг 9,5 сая ам.доллар. Энэ нь нэг шөнийн 792 орчим ам.доллар болно.


    Хьюстон дахь Сансрын станцаас мэдээлснээр сансрын анхны дээд зэрэглэлийн тус зочид буудал 2021 оны сүүлээр ашиглалтанд орж, дараа оноос нь анхны зочдоо хүлээн авахаар төлөвлөжээ. 

 

    Буудалд 12 хоног саатах зургаан зочин энэ хугацаандаа нар мандах, жаргахыг 384 удаа үзэх гэнэ. Энэ нь зочид буудал бүхий уг сансрын хөлөг асар хурдтайгаар дэлхийг тойрон аялна гэсэн үг юм.

 

    Сансрын зочид буудал хөөргөхөөр төлөвлөж буй Ореон Спан төслийн санаачлагч, тус компанийн гүйцэтгэх захирал Франк Бангер “Сансарт зочлох нь хүн бүрт нээлттэй энгийн үйлчилгээ болох цаг ирсэн” гэж хэлсэн ч тус компани зүрхний өвчин эмгэгтэй хүмүүст сансрын зочид буудлаар үйлчлэхгүй гэдгээ мэдэгдлээ.

 

    Тэрээр “Бид хаа нэгтээ наран шарлагын газрыг сурталчилж байгаа шиг хүмүүсийг уриалахгүй. Хүмүүст сансрын нисэгчдийн мэдрэмжийг хуваалцах зорилготой. Иймд энэ мэдрэмж, туршлагын төлөө үнэ төлж буй хэрэг” гэв.

 

    Биеийн байдал тэнцэж байхаас гадна чамгүй өртөг төлөх чадамжтай зочин сансрын зочид буудалд саатах ёстой болох нь. Нийт 12 өдрийн аялалд нэг хүний өртөг 9,5 сая ам.доллар. Энэ нь нэг шөнийн 792 орчим ам.доллар болно. Нэг удаагийн нислэг дөрвөн зочин, нислэгийн багийн хоёр нисэгчээс бүрдсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй байх юм хэмээн “Блүүмберг” мэдээлжээ.

 

    Сансрын зочид нислэгийн өмнө тодорхой хэмжээний бэлтгэл сургуулилт хийх ёстой гэнэ. Харин ямар хоол ундаар үйлчлэх талаар мэдээлэл хараахан өгсөнгүй.


 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /192.82.78.172/

2020-04-15 14:38

Аж үйлдвэрийн 5-р хувьсгал

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.