Б.Янжиндулам дэлхийн интернэтийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ ШАЛГАРУУЛАХ "The Webby Awards"-д нэр дэвшжээ

2018-04-11 12:17
Тэрээр хамгийн сүүлд алдарт Steve Harvey-гийн шинэ шоунд оролцсон анхны Монгол хүнээр тодорч байжээ

 


    Монгол хүн оюун ухаанаараа дэлхийд гайхагдаж байгаагийн нэг жишээ бол Б.Янжиндулам дэлхийн интернэтийн шилдгийн шилдэг шалгаруулах "The Webby Awards"-д нэр дэвшжээ.



 

     Тодруулбал, дэлхийн алдарт IKEA брэндийн нүүр царай болсон зар сурталчилгаа нь нэр дэвшсэн байна. Тус шалгаруулалтад хамгийн олон санал авсан нь түрүүлэх юм байна. 

 

     Энд нэмэхэд, Б.Янжиндулам  дөрвөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон бөгөөд 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн. Тэрээр хамгийн сүүлд алдарт Steve Harvey-гийн шинэ шоунд оролцсон анхны Монгол хүнээр тодорч байжээ. Тус шоунд оролцохдоо өөрийнхөө ой тогтоолын тухай ярьж шоуны хөтлөгч болон үзэгчдийг гайхшруулж байсан удаатай. Мөн  Индонез улсад зохион байгуулагдсан ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 минутад 212 хүний нэр, нүүр тогтоосноор дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Дашрамд дурьдахад, тус шалгаруулалтад алдарт Опра Уйнфри түүний өрсөлдөгчөөр нэр дэвшээд байгаа ажээ. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.