Монгол улсын иргэн хилээр ХУУЛЬ БУСААР эм нэвтрүүлэхийг завджээ 

2018-04-11 13:07

  Буриадын гаалийн Хиагтын автозамын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн ажилтнууд хууль бусаар эм нэвтрүүлэхийг завдсан Монгол улсын иргэнийг саатуулжээ. 


  Тодруулбал, Монголын иргэний автомашиныг Хөдөлгөөнт шалгалт үзлэгийн төхөөрөмжөөр шалгахад нийтдээ 4,7 кг жин бүхий эм бэлдмэл хилээр нэвтрүүлэх гэж байсан нь илэрсэн байна. 


   Капсул, шахмал эм, тарилгын уусмал бүхий хайрцагийг автомашины багажны хэсэгт нуусан бөгөөд Монгол улсад зарах зорилгоор Оросоос эм бэлдмэл зөөвөрлөж байсан хэмээн Буриадын Гаалийн газрын олон нийттэй харилцах алба мэдээллээ. 


   ESA: Орос, Монгол улс харилцан визгүй зорчих журам үйлчилж эхлэсэн 2014 оноос хойш ОХУ-ыг зорих Монголын зорчигчдын тоо эрс нэмэгдсэн юм. Тэр дундаа Буриад улсаас хямд үнэтэй эм бэлдмэл, хүнс зэрэг бараа бүтээгдэхүүн худалдан авч Монголд борлуулах зорилготой үүргийн худалдаа эрхлэгчдийн тоо хэд дахин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор,  Монголын иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ гаалийн мэдүүлэгт тусгах шаардлагатайг мэддэггүй, зарим тохиолдолд санаатайгаар нуун, хилээр нэвтрүүлэх гэж оролдсны улмаас хэрэг зөрчилд татагдах нь олширчээ. 

 

Сурвалжлага: Хил дагасан амьдрал-1


 

   ОХУ-ыг зорих иргэддээ сануулахад, бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн мэдүүлэгт тусгаагүй бол  ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн хуулийн дагуу шийтгэл хүлээдэг байна. Тодруулбал, энэ төрлийн зөрчил гаргасан иргэн болон хуулийн этгээд захиргааны хэрэг зөрчилд тооцогдсон бараа бүтээгдэхүүний өртгийг 1-3 дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль төлөх, хууль бус бараа бүтээгдэхүүн болон захиргааны хэрэг зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах, албан тушаалтныг 10 000-20 000 рубль буюу 420 000-800 000 орчим төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулдаг аж. 


   Хиагтын авто замын шалган нэвтрүүлэх боомтын мэдээлснээр, бараа бүтээгдэхүүний гаалийн мэдүүлэгтэй холбоотой зөрчлөөс гадна автомашины даатгал хууль бусаар үйлдэх зөрчил ихэд илэрдэг гэнэ. 

 

  Тухайлбал, энэ сарын нэгний өдөр Монгол улсын иргэд Орос-Монголын хилээр нэвтрэх үедээ тээврийн хэрэгслийн даатгалын цахим системд бүртгэгдээгүй, хуурамч тамга бүхий даатгалын хуудас олноор авч явсан нь илэрсэн байна. 


   Хилээр зорчиж байгаа Монголын иргэдийн хувьд тээврийн хэрэгслийн даатгалгүйгээр нэвтрэх тохиолдол олонтаа гардаг бөгөөд өнгөрсөн онд 186 иргэн даатгалгүй хил нэвтрэхийг завдсан бол 2018 он гарсаар 73 иргэн даатгалгүйгээр хил нэвтрэхийг завджээ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.