О.Баасанхүү: ЦЭЦ улс төрчдийн моорог болсон гэдэг үнэн байхгүй юу

2018-04-11 14:21

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийг нь Төрийн ордонд МАХН-ын Их хурлыг хийсэнтэй холбогдуулан зарим хуульч түүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.



 

    Тэрбээр хэлэхдээ “Би Төрийн ордонд намынхаа шинэчлэлийн хурлыг өнгөрсөн онд хийсэн. Өмнө нь АН, МАН аль аль нь л хурал хийдэг байсан. Гэтэл А.Гантамир гэдэг хүн гарч ирээд мэдэгдэл хийсэн. Тэр хүн надруу утсаар ярьж, мессеж бичсэн байдаг. Залуу хуульчдын клуб ч гэнэ үү нэг байгууллагадаа 30 сая төгрөг өг гэж хэлсэн. Тийм боломжгүй гэхэд намайг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэсэн. Гэтэл намайг Төрийн ордонд хурал хийлээ гэдэг асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлыг хуралдаан болох гэж байна. Би хурлаа хаана хийхээ хэнээр ч заалгахгүй. Манай намын дотоод асуудалд Үндсэн хуулийн Цэц оролцохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн Цэц цэвэр биш байна. Гишүүд нь ч цэвэр биш байна. Дээр нь би А.Гантамир гэдэг залууг хуулийн байгууллагад шалгуулна. Мөн өөр нэг асуудал бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсэгт багтсан би багтсан. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэдгийг хэлмээр байна. Оюутолгой компанийн 34 хувийн ТУЗ-өөс мэдээлэл авах ёстой. Гэтэл ТУЗ-ийн нэг нөхрөөс өөр хүн ирээгүй. Монголын төр зарим хүнд өрөө төлж дуусдаггүй юм уу,. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Баганбанди гэдэг хүнийг ТУЗ-өөс чөлөөлөх хүсэлтийг хүргүүлж байна. Монгол Улс төрийн тэргүүнээр ажиллаж байсан нөхдөд өргүй. Ялангуяа Н.Багабанди, Н.Энхбаяр нарт. Тиймээс Н.Багабандийг яаралтай тус компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх хэрэгтэй. Ямар ч үүрэггүй, тэгсэн хэрнээ өндөр цалин авдаг түүнийг чөлөөлөх хэрэгтэй. Н.Энхбаяр Оюутолгой, Тавантолгойн талаар яриад байгаа. Би өрөвдөж байна л даа. Эрдэнэт, Оюутолгойн асуудал дээр миний амыг таглана гэвэл горьдсоны гарз” гэв.

 

    Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

   — Таны асуудлаар Цэц дээр маргаан хэлэлцэх байгаа учраас та өөртөө ашиг сонирхолтой зүйл дээр Цэцийг эсэргүүцээд байна гэж харагдаж байна?

 

    — Тийм юм байхгүй. Харин би эсрэгээрээ тэдний талаар ярьснаар тэд намайг ингэж байна гэж харж байгаа. Цэцийн асуудлаар өмнө нь ч би ярьж байсан. Надтай холбоотой асуудал Цэц дээр олон бий. Х.Тэмүүжингийн хэлснээр цэц бол улстөрчдийн моорог болсон гэдэг нь үнэн байхгүй юу. С.Баярцогт, Дубайн гэрээ гээд олон удаа Цэц дээр яригдсан л даа. Ялихгүй юмаар харин оролдож байна. Би маш ноцтой хэдэн баримт дэлгэх гэж байгаа. Тэрийг зогсоох гэж оролдож байна уу гэж хардаж байгаа. Оюутолгойн татварыг зохион байгуулалттайгаар Татварын газар Б гэдэг хүнийг оруулж асар их хөрөнгийг завшуулсан байх талтай гэдэг асуудал бий. Үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй байна.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.