Нойтон салфетка хүүхэд хүнсний ХАРШИЛТАЙ болоход нөлөөлдөг 

2018-04-11 15:19

   Бага насны хүүхдүүдийн хүнсний харшлын шалтгааныг удаан хугацааны турш тайлбарлаж чадахгүй байсан. 




    Энэ харшил нь удамшлын болон гадаад хүчин зүйлсийн цогц нөлөөллөөр үүсдэг гэж Америкийн эрдэмтэд мэдэгджээ. 


  Хүнсний харшил үүсгэдэг шалтгаануудын дунд удамшлын өвчин, хэрэглэсний дараа арьсан дээр саван нь үлддэг нойтон салфетка, гэр орон дахь харшил үүсгэгчид, арьсанд нөлөөлөх хүнсний нөлөөлөл багтдаг юм байна. Эдгээр хүчин зүйлүүд хамтдаа нөлөөлснөөр хүнсний харшил үүсдэг гэж Journal of Allergy and Clinical Immunology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд онцолжээ. 


   Судалгааны багийг ахласан эрдэмтэн Жоан Кук Миллсийн өгүүлснээр нойтон салфетканд агуулагддаг саван арьсны эсэргүүцэх чадварыг сулруулдаг бөгөөд ингэснээр хүний арьс харшилд өртөмтгий болдог аж. Тиймээс хүүхдийн гарын ариун цэврийг сахихдаа нойтон салфетка хэрэглэхээс аль болох зайлсхийн, савандаж угаан, саванг усаар сайтар зайлж байхыг эрдэмтэд зөвлөжээ. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.