БОХИРДОЛТОЙ жимс ногооны жагсаалтыг гүзээлзгэнэ дахин тэргүүллээ

2018-04-11 17:47
Халуун чинжүүнээс хүний мэдрэлийн тогтолцоонд ноцтой нөлөө үзүүлэх бодис илэрчээ

    Жил бүр хүнсний ногоо болон жимс жимсгэний бохирдлын зэрэгт үнэлгээ хийдэг “Байгаль орчны ажлын хэсэг” хэмээх төрийн бус байгууллагын энэ жилийн судалгааны үр дүнд хамгийн их бохирдолтой 12 жимс ногооны жагсаалтыг гүзээлзгэнэ гурав дахь жилээ тэргүүллээ. Гүзээлзгэнээс хортон шавьжны эсрэг 22 өөр төрлийн бодис илэрчээ.




    ESA— Жимс ногоог хэрэглэхийн өмнө бага зэрэг хүнсний содтой усанд дор хаяж 30 секунд сойх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

 

     Тус байгууллага 2004 оноос хойш жил бүр 47 нэр төрлийн жимс ногоон дахь хортон шавьжны эсрэг бодисыг судалсаар иржээ. Эдгээр бодис тухайн ургамлыг хортон шавьж, зэрлэг ургамал, хөгц мөөгөнцөр болон муудахаас сэргийлсэн олон өөр зориулалттай байдаг гэнэ.

 

     Жагсаалтыг бохирдлоороо бууцай удаалсан бөгөөд тоор, алим, усан үзэм, чавга, интоор, лийр, улаан лооль, майлз /celery/, төмс, амтат чинжүү гэсэн дараалалаар жагссан байна.

 

    Судалгааны явцад химийн бодисоор бохирлогдсон жимс ногооны 70 хувь нь органик бус буюу ургалтанд нь ямар нэг байдлаар нөлөөлсөн ургамлууд байжээ.

 

    АНУ-ын Хүнс хөдөө аж ахуй, эмийн удирдлагын газраас38800 гаруй органик бус дээжийг шинжилж үзэх арга туршлагыг энэхүү судалгаанд ашигласан бөгөөд энэ жил 13 дахь байрыг уг жагсаалтанд шинээр нэмэв. Энэ байранд халуун чинжүү оржээ. Халуун чинжүүнээс хүний мэдрэлийн тогтолцоонд ноцтой нөлөө үзүүлэх бодис илэрсэн нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсан байна.

 

    Бохир хэмээн цоллуулсан жимс ногоог хүнсэндээ хэрэглэх тохиолдолд аль болох органикийг сонгохыг мэргэжилтнүүд санал болгожээ. Ямартай ч худалдаж авсан жимс ногоог хэрэглэхийн өмнө бага зэрэг хүнсний содтой усанд дор хаяж 30 секунд сойх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.