"Би Би Си": Шинжээчид Дэлхийн III ДАЙН эхлэх нь хэмээн БОЛГООМЖИЛЖ байна

2018-04-12 10:44
Маттис: Ерөнхийлөгчийн командыг хүлээж байна

 

      АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, "Сири рүү харвах пуужинд Оросууд бэлэн байсан нь дээр" хэмээн мэдэгдлээ. Үүнийгээ тэрээр "Өнгөрсөн бямба гаригт Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоо химийн дайралт хийснийх нь хариу үйлдэл" хэмээн тайлбарлаж байна. Химийн дайралтын эсрэг цэргийн ажиллагаанд Их Британи, Франц зэрэг улсууд АНУ-тай нэгдэхээ илэрхийллээ.



 

    ESA— Химийн дайралтын эсрэг цэргийн ажиллагаанд Их Британи, Франц зэрэг улсууд АНУ-тай нэгдэхээ илэрхийлжээ.

 

    Энэ тухайгаа тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Сайхан, шинэ, ухаалаг пуужингууд очих учир оросууд бэлэн байцгаа” гэжээ.

 

    Босогчдын мэдэл дэх Дума хотод химийн дайралт хийсэн гэдгийг Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассад өнөө хэр нь үгүйсгэсээр байна. Түүнийг Дональд Трамп хэдийнэ “адгуус” хэмээн хочлоод буй. Трамп мөн өчигдрийн /2018.04.11/ жиргээндээ Ассадыг “хорт хийгээр хөнөөгч адгуус” гэжээ.

 

    Энэ жиргээндээ тэрээр “Орос, Америкийн харилцаа хүйтэн дайны үеийнхээс ч дор нөхцөл байдалд орлоо. Үүнд ямар нэг учир шалтгаан гэж үгүй. Уг нь оросууд эдийн засгийн ч юм уу их хялбар арга замаар бидэнд туслах хэрэгтэй. Бүх улс үндэстнүүд хамтран ажиллах ёстой. Зэвсэглэлийн өрсөлдөөнийг зогсоох уу үгүй юу?” хэмээн бичжээ.

 

    АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис “Бид химийн дайралтыг шалгаж байлаа. Одоо АНУ-ын зэвсэгт хүчин цохилт өгөхөд бэлэн бөгөөд гагцхүү ерөнхийлөгчийн командыг хүлээж буй хэмээн мэдэгдсэн байна. 

 

    ОХУ-ын эрх баригчид АНУ цохилт бүхэнд хариу өгнө хэмээн өчигдөр хариу сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн юм.

 

    Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Энэ талаар эцсийн шийдвэр хараахан гараагүй гээд сонголт одоо ч бий” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

 

   Олон улсын бодлого судлаачид энэхүү байдал Дэлхийн III дайны урьдач нөхцөл болох вий хэмээн болгоомжилж буйг "Би Би Си" дурьджээ.

 

    Энд дэлгэрүүлэхэд: Сөрөг арга хэмжээнд АНУ-тай нэгдмэл байр суурьтай Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэлсэн үгэндээ “Бид цохилт өгсөн тохиодолд бай нь тус улсын химийн зэвсэглэлийн бааз суурь байх болно” гэв. 

 

    Их Британийн хувьд цэргийн ажиллагаанд нэгдэхэд параламентын зөвшөөрлийн дагуу бэлэн болно гэдгээ тус улсын ерөнхий сайд Тереса Мэй мэдэгдлээ.

 

    Одоогоор АНУ-ын Тэнгисийн цэргийн чиглүүлэгчтэй пуужин устгагч болон USS Donald Cook байлдааны хөлөг онгоц Газар дундад тэнгист хэдийнэ байрлалаа эзэлжээ.

 

    ОХУ-ын байлдааны хөлөг онгоц Сирийн Тартус хотын боомт руу хөдөлсөн тухай эх сурвалж мэдээлснийг “Би Би Си” дамжууллаа.

АНУ Сирид цохилт өгвөл

Орос пуужинг нь УСТГАНА гэв 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /66.181.160.75/

2018-04-12 11:11

Химийн зэвсэг хэрэглэсэн гэвэл АНУ өөрснөө гэдгийг бүгд мэдэж байгаа. Орос биш АНУ химийн зэвсэг хэрэглэсэн нь нотлогдоод ирэнгүүт... химийн зэвсэг хэрэглэсэн нь нотолгдсонгүй гэж балайраад байгаа гарууд даа

Хариулах 0 3
Зочин /103.26.195.55/

2018-04-12 12:24

Шаахаа больчих яасан их юм мэддэг хошного вэ чи

Хариулах 1 0
Зочин /27.123.212.140/

2018-04-12 12:58

Энэ анус юу ч ойлгодоггүй бололтой.

0 1
Зочин /66.181.187.43/

2018-04-13 14:23

Бас л барин тавин хажууд нь байсан юм ярьхымаа хаха.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.