Алдарт “Хунт нуур” УДБЭТ-ийн тайзнаа ДАХИН АМИЛНА

2018-04-12 12:24

    

      УДБЭТ-т дэлхийн сонгодог балет, П.И. Чайковскийн алдарт “Хунт нуур”-ыг дөрөвдүгээр сарын 15-нд тоглоно.



 

       П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетт-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн “Хунт нуур” балетаа 1875 онд бичиж байжээ. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид 2-ын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг. Балетийн чимэг болсон нэг дүр бол хар хун. Түүний тэр ханхүүг өөртөө татсан ихэмсэг зан, бүжгийн техник үнэхээр биширмээр. Энэ дүрийн хийдэг 32 эргэлт бол бүжигчинээс асар их чадвар шаардсан байдаг. Тиймдээ ч улс орны шилдэг балетчид энэ дүрд тоглосон байдаг.

 


       Энд нэмэхэд, гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт тус балетын 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт анх тоглосон бөгөөд Монголын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28- нд анх тоглосон байдаг юм. Тухайн үед удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмеймтр АЖ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдсон түүхтэй.  Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зирфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар бүтээсэн байдаг.  Ю.Оюунаас хойш Гавьяат жүжигчин, балетчин Ч.Ганчимэг, балетчин Б.Саруул нар үе үеийн хунгууд болон залгамжилж, бүжсээр л байгаа юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.