Хүний бие орчноос ЭНЕРГИ АВДАГ болохыг шинжлэх ухаан баталлаа

2018-04-12 15:48


    Таны энергийг хэн нэгэн сороод авчих мэт таагүй мэдрэмж хэзээ нэгэн цагт төрж байсан уу? Тэгвэл шинжлэх ухаан  бүх юмс үзэгдэл энерги, бид ч бас энергийн хувирал гэдгийг баталж байна.




    ESA— Манай гаригийн тивүүдэд байсан эртний өөр өөр соёл иргэншлүүд бүгд үүнийг хүлээн зөвшөөрдөгбайв. Гагцхүү шинжлэх ухааны өдийг хүртэл үгүйсгэсээр байлаа.

 

    БНГУ дахь Бэлфелдийн Их Сургуульд хийсэн нэгэн судалгаагаар ургамлууд энерги солилцдог болохыг тогтоожээ.  Германы биологич Олаф Круз судалгааг ахалсан юм. Түүний энэ нээлт “Нэчюр Сайт” сэтгүүлд хэвлэгджээ.  Оливия Бадер-Ли гэгч эмчийн таамаглалын дагуу уг судалгааг явуулсан гэнэ. Байгалийн энерги судлал амьтай бүхэнд энергийн үйлчлэл хэрхэн явагдаж буйг судалдаг салбар шинжлэх ухаан юм. Судалгаанд нэг төрлийн замганд явагдаж буй фотосинтез урвалыг ажиглажээ. Гэтэл уг замаг гэрлээс гадна бусад замагнаас энерги авч буйг анзаарчээ.

 

    Эмч Бодер-Ли хүний бие ойр орчныхоо энергийг хөвсгөр зөөлөвч /sponge/ мэт шингээж авдаг хэмээн тайлбарласан байна. Иймээс зарим хүний дэргэд байх нь таагүй мэдрэмж төрүүлдэг гэнэ.  Хүний бие ургамлын нэгэн адил энерги дамжуулдаг гэсэн үг. Мөн сэтгэл хөдлөлөө солилцдог байх нь. Түүгээр ч зогсохгүй бодисын солилцоо, дааврын ялгарлыг энергээр дэмжих боломжтой ажээ.

 

    Хүний зан байдал аз жаргалтай, инээд хөөртэй, өөдрөг, хөөрсөн, эсвэл ууртай, гунигтай, стрессд орсон зэргээр өөрчлөгддөг шалтгаан энэ бүхний ард нуугдаж байдаг юм байна. Бадер-Ли эмчийн үзэж буйгаар бид сүүлийн хэдэн зуун жил байгальтай нягт холбоотой, бидэнд асар их ач тустай байсан энергийн холбоогоо алджээ. Үнэндээ бидний сүнс ч энерги. Үүнд гайхаад байх зүйл огт байхгүй ба энэ ертөнц дээрх энергийн олон төрлийн хувирлуудын нэг гэж үздэг.

 

    Манай гаригийн тивүүдэд байсан эртний өөр өөр соёл иргэншлүүд бүгд үүнийг хүлээн зөвшөөрдөгбайв. Гагцхүү шинжлэх ухаан өдийг хүртэл үгүйсгэсээр байлаа. Хүлээн зөвшөөрдөг хүрээнийхэн шинжлэх ухааны үгүйсгэлээс эмээн дуугүй байсаар ирсэн хэрэг.

 

Эх сурвалж: realpositiveexperience.com

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.