Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ танхимтай боллоо

2018-04-12 17:01

 

    Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2017 онд Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 103,630 хүн байна.



 

 

    Манай улсын хэмжээнд сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд цөөнгүй байдаг. Эдгээр нь дэд бүтэц, орчны хүртээмж, боловсон хүчний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж чадахгүй байгаа. Тухайлбал сонсголын бэрхшээлтэй хүн үйлчлүүлэх тохиолдолд дохионы хэлээр зөвлөгөө өгөх, тэргэнцэртэй хүн үйлчлүүлэхэд налуу зам, лифт байхгүй байх жишээтэй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил нийгэмд оролцох, зөвлөгөө мэдээллээр хангагдах эрх нь хязгаарлагдаж байна.

 

 

    Иймээс СЗСҮТөв, "Итгэлийн танхим" ТББ, "Оюу Толгой" ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүний оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид зориулсан стандартад нийцсэн, хүртээмжтэй, ээлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр хангасан ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимийг засч тохижуулан хүлээлгэн өгч байгаа билээ. 

 

 

 

    2017 оны аравдугаар сард эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой гурван дэд төслийн нэг нь "Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим"-ыг тохижуулах ажил юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх, асран хамгаалагчгүйгээр хөдөлгөөнд оролцох боломжийг бий болгох зорилготой үйлчилгээний стандарт нэвтрүүлэх дэд төсөл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулах зорилготой дэд төслүүд мөн хэрэгжиж байна.

 

 

 

 

 

    СЗСҮТ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох, протез ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд "Итгэлийн танхим" ТББ-тай хамтран төслүүдийг хэрэгжүүлэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажилтан албан хаагчид, дэд бүтэц, зөвлөгөө мэдээллээр ханган хамтран ажиллаж байна.

 

 

 

    "Итгэлийн танхим" ТББ-ыг жүжигчин Г. Ундармаагийн санаачлагаар 2013 онд үүсгэн байгуулснаас хойш зургаан эмнэлэг, хүүхдийн төвд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой эрүүл орчин бий болгох зорилготойгоор засвар тохижилтын ажлыг хийсэн бөгөөд нийт 1218 м2 талбай, 388,1 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна.  Үүнээс  жүжигчин Г.Ундармаа 98,9 сая төгрөгийг бэлнээр хандивлажээ. Нийт төслийн хүрээнд 176 аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив тусламж үзүүлэн хамтран ажиллажээ.

 

 

    "Оюу Толгой" ХХК нь ажилтнуудынхаа онцлог, ялгаатай байдалд хүндэтгэлтэй ханддаг бөгөөд тэдэнд ижил тэгш ялгаваралгүй хандахыг чухалчилдаг. Аюулгүй ажиллагаа алдагдснаас бэртэл гэмтэл авч олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс нилээдгүй байна. Зорилтот бүлгийн чадавхийг хөгжүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, амьдралд итгэл төгс хандахад анхаарлаа хандуулж уг төсөлд 5000 ам.доллар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулах төсөлд 5000 ам.доллар хандивлан хамтран ажилласан. 

 

 

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхийг бэхжүүлэх нь нийгмийн олон талт оролцоо, онцлог байдлыг дэмжих бас нэгэн боломж гэж харан бид төслүүдийг хамтран хэрэгжүүлсээр байх болно.

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.