Д.Дамба-Очир: Оюутолгойн ГЭРЭЭГ ЦУЦЛАХ асуудал яригдаагүй. Харин гэрээг сайжруулах чиглэлд ажиллана

2018-04-13 11:40

 

    Оюу толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын дэргэдэх Ажлын хэсгийн ажлын үр дүн явцын талаар УИХ-ынЭдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.



 

    ESA— Дубайн гэрээг эргэн харж, засажсайжруулах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байна. Энэ хүрээнд байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлт гарсан уу?
    

    Оюутолгойн гэрээний асуудал, хөрөнгө оруулалтын асуудлыг Монголчууд маш их сонирхдог юм байна. Их хүлээлттэй байдаг юм байна. Гэрээг нь сайжруулах асуудлыг хүсдэг юм байна гэдгийг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд харлаа. Тийм учраас бид гэрээг нь сайжруулах асуудлыг зайлшгүй ярина. Үүн дээр нэмээд хамгийн гол асуудал бол Монгол Улсад татварын зөрчил гардаг. Мөн татвараас гадна  34 хувийн өндөр хүүтэй. Дээрээс нь Оюутолгой нэлээн их хэмжээний шимтгэлүүд авдаг. Жишээлбэл, менежментийн шимтгэл гэж авдаг. Зээл гаргасны баталгааны шимтгэл зэрэг дөрвөн төрлийн шимтгэл авч байгаа. Энэ бүх зүйлийг эргэж харна. Энэ ажлын хэсгийн гол зорилго нь ерөөсөө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг  сайжруулах чиглэлд Засгийн газарт үүрэг өгөх явдал юм.  

 

    ESA— Оюутолгойн гэрээг цуцалж,  төслийн хөрөнгө оруулагчийг солих тухай Засгийн газрын төвшинд яригдаж эхэлсэн гэж үнэн үү?


    — Оюутолгойн гэрээг цуцлах асуудал яригдаагүй. Дээрээс нь Оюутолгой төсөл дээр асар их  хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Энэ ажлууд явж байгаа учраас төслийг зогсоож, гэрээг цуцлах боломжгүй.

 

    ESA— Гэрээг шинэчлэх боломж бодитоор бий юу. Энэ тал дээр “Рио Тинто”-той ойлголцолд хүрэх боломж хэр байгаа бол?


    — Төрийн гурван өндөрлөг гурвуулаа Ажлын хэсгийг дэмжиж байгаа. Нэг үеэ бодох юм бол “Оюутолгойн гэрээг өөрчлөх  нь зүйтэй” гэсэн асуудлыг иргэд ч тэр, Төрийн бус байгууллагууд ч, Оюунтолгойн удирдлагууд ч ойлгож хүлээж авч байх шиг байна. Ийм боломж ч бүрдэж байна гэж би харж байна. Тийм учраас энэ удаад  Монголын талд ашиг өгөөж муутай зарим заалтыг ялангуяа Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй зарим заалтуудыг зайлшгүй өөрчлөх зорилгоор энэ Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. 

 

    ESA— Оюутолгойн гэрээг шинэчлэх Ажлын хэсгийн гишүүн болох О.Баасанхүү саяхны мэдэгдэлдээ Оюутолгойд Монголын талыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг чөлөөлөх албан бичиг бүхий шаардлагыг хүргүүлсэн талаар ярьсан. Энэ Ажлын хэсгийн шийдвэр үү. Эсвэл хувь гишүүний байр суурь уу?

 

    — Монгол Улсын мэдлийн 34 хувийг Оюутолгойн ТУЗ-д төлөөлж байгаа нь “Эрднэс Оюутолгой” компани, захирал н.Мөнхбаатар гэж хүн бий. Монголын талын 34 хувийг хамгаалж бүхэл бүтэн компани ажиллаж байгаа. Оюутолгойн ТУЗ-ийн бусад гишүүнийг Засгийн газар томилдог. УИХ-аас томилогдсон манай Ажлын хэсгийн   удирдамжинд энэ асуудал багтаагүй. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.9.41.142/

2018-04-14 08:14

Манай попууд далжигнаж байж балрав даа.Дэлхийн дүрмэнд захирагдаж явдаг болохоос ямар нарантуул дээр бөөндөх барааны гэрээ биш.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.