“Новичок”-ийг ашигласан нь “туйлын ТЭНЭГ хэрэг” гэв 

2018-04-13 11:41

   Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипаль нарыг хордуулсан тухай Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн илтгэлтэй холбоотойгоор Оросын химич Вил Мирзаянов тайлбар хийжээ. Тэрбээр “Новичок” хорт бодисыг бүтээгчдийн нэг юм. 


  Мирзаянов “Коммерсант” радиод ярилцлага өгөхдөө “Новичок” хорт бодисын дутагдалтай талыг ярьжээ. Тодруулбал, энэ бодис нь чийгээс өндөр хамааралтай, өөрөөр хэлбэл тогтвортой бус нэгдэл юм байна. Энэ бодис огт чийггүй нөхцөлд тогтвортой үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Харин Скрипалийнхнийг хордуулсан, гуравдугаар сарын дөрөвний өдөр Англид манантай байсан гэж химич онцолжээ.

 
“Чийгтэй нөхцөлд энэ бодисыг гагцхүү тэнэг хүн л хэрэглэнэ” хэмээн тэрбээр ярьсан байна. 


  Энд дуулгахад, Химийн зэвсгийг хориглох байгууллага пүрэв гаригт илтгэлээ танилцуулсан бөгөөд Скрипалийнхны эсрэг химийн хорт бодис хэрэглэсэн гэсэн дүгнэлт гаргасан юм. Түүнчлэн “химийн хорт бодисын нэр болон найрлага гагцхүү байгууллагын гишүүдэд мэдээлж болохуйц, өндөр нууцлалтай баримт бичигт тусгагдсан” хэмээн илтгэлд онцолсон байв. 


  Эргэн сануулахад, өнгөрсөн сарын эхээр Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг Солсбери хотод ухаан алдсан байхад нь олсон юм. Тэднийг Орост боловсруулсан бодисоор хордуулсан гэж Британи үзэж байгаа. Тодруулбал, Зөвлөлтийн үед “Новичок” гэх хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан мэдрэл саажуулах хорт бодисоор хордуулсан, улмаар тусгаар улсын нутаг дэвсгэр дээр хүний амь насанд халдсан гэж үзэн Оросын эсрэг дипломат “дайн зарлаж”, хоёр орны харилцаа хурцадмал байгаа юм.

 

Орос, Британи улс “ДИПЛОМАТ ДАЙН” зарлалаа


   Харин Орос улс энэ хэрэгт холбоотой гэдгээ няцааж, “баримт нотолгоогүйгээр өдөөн хатгалга” хийж байна хэмээн нэг бус удаа мэдэгдэж байлаа. Түүнчлэн Оросын Гадаад хэргийн яам болсон хэрэг явдлыг хамтран шалгах санал нэг бус удаа тавьсан ч Нэгдсэн Вант улс үүнд татгалзсан хариу өгсөн хэвээр байна. 

 

Тагнуулч Скрипалийг хордуулсан мэдрэл саажуулах бодис гэж юу вэ?

 


 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.