ТАСС: Ким Жон Ун ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ болох төлөвлөгөө танилцуулахад бэлэн 

2018-04-13 11:55

   Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсэггүй болох явцын замын зургийг танилцуулахад бэлэн гэнэ. Энэ талаар тэрбээр өнгөрсөн сарын сүүлээр Бээжинд айлчлан, Хятадын дарга Ши Жинпинтэй уулзах үеэрээ илэрхийлсэн гэж ТАСС агентлаг дамжууллаа. 


   Эх сурвалжийн мэдээлснээр Вашингтон шударга хандвал Пхеньян “БНАСАУ болон АНУ-ын тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болохоос өмнө эсвэл болсны дараа цөмийн зэвсэггүй болох замын зургийг бэлтгэх боломжтой” гэж Ким Жон Ун цохон тэмдэглэжээ. Түүний зэрэгцээ Ким Жон Ун  Хойд Солонгосын улс төрийн тогтолцоог хэвээр хадгалах баталгааг америкчуудаас шаардсан байна. 


   Эргэн сануулахад, БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун гуравдугаар сарын 25-28-ны хооронд БНХАУ-д айлчилсан. Энэ нь тэрбээр 2011 онд БНАСАУ-ыг тэргүүлж эхлэснээс хойших анхны гадаад айлчлал нь болсон юм. 

 

 

Хойд Солонгос АНУ-тай нууц харилцаа тогтоожээ

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.