Эцэг эх нь нас барснаас хойш дөрвөн жилийн дараа ХҮҮХЭД НЬ МЭНДЭЛЖЭЭ

2018-04-13 13:27

 

    Эцэг эх нь автын ослоор амиа алдсанаас хойш дөрвөн жилийн дараа хүүхэд нь мэндэлсэн тохиолдол Хятадад гарчээ. Хүүхдийг тээгч эх төрүүлсэн байна. 


 

   Залуу хос хиймлээр үр тогтоох аргаар хүүхэдтэй болно гэж найдан 2013 онд хэд, хэдэн эмбрион хөлдөөсөн байжээ. 


   Гэтэл осол болж гэр бүлийн хоёр амиа алдсан байна. Ингээд тэдний эцэг, эх хөлдөөсөн эмбрионыг ашиглах зөвшөөрөл авахын тулд шүүхийн байгууллагаар удаан хөөцөлджээ.


   Улмаар шүүхээс зөвшөөрөл авч чадсан тэд Лаосаас ирсэн тээгч эхэд эмбрионыг суулгуулснаар хүүхэд өнгөрсөн арванхоёрдугаар сард мэндэлсэн талаар энэ долоо хоногт Хятадын хэвлэлүүд мэдээллээ. 


  "Beijing News"  сонины мэдээлснээр авто осол гарах үед эмбрионуудыг Хятадын Нанкин хотын эмнэлэгт шингэн азот бүхий саванд 196 хэмийн хүйтэнд хадгалж байжээ. 


  Урт хугацаанд үргэлжилсэн шүүх ажиллагааны дараа амиа алдсан хосын эцэг, эхэд хөлдөөсөн эмбрионыг ашиглах зөвшөөрлийг шүүхээ өгсөн байна. 


   Эх сурвалжуудын мэдээлснээр, амиа алдсан хүүхдүүдийнхээ эмбрионыг өвлөн авч байсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй учир хэргийг шийдвэрлэхэд  ийнхүү ихээхэн хугацаа шаардсан бололтой. 


   Гэвч шүүх ажиллагаа сунжирсан нь ирээдүйн өвөө, эмээ нарт тулгарсан цорын ганц бэрхшээл байсангүй. Эмбрионыг өөр эмнэлэг хүлээж авахыг зөвшөөрсөн нөхцөлд л Нанкин эмнэлгээс зөөвөрлөн гаргах боломжтой байжээ. 


  Гэтэл Хятадын хууль эрхзүйн зохицуулалт тодорхойгүйн улмаас эмбрионыг хүлээн авахыг зөвшөөрөх эмнэлгийн байгууллага олоход хүндрэлтэй байсан гэнэ. Түүнчлэн Хятадад тээгч эхийн үйлчилгээг хуулиар хориглосон учир асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам болох хилийн чанадад үр хөврөлийг суулгах хувилбарыг сонгосон байна. 


  Улмаар амиа алдсан хосын эцэг, эх хууль ёсоор зөвшөөрсөн орон болох Лаос улсын тээгч эхийн үйлчилгээ үзүүлдэг агентлагт ханджээ. Гэвч энэ асуудал мөн л хялбар шийдэгдсэнгүй. Нэг ч агаарын тээврийн компани шингэн азот бүхий ачааг тээвэрлэхээс татгалзсны улмаас хөлдөөсөн үр хөврөлийг машинаар зөөхөөс аргагүй болсон гэнэ. 

 

  Ингээд Лаост очин, эмбрионыг тээгч эхд суулган, 2017 оны арванхоёрдугаар сард Тяньтянь хүү мэндэлжээ. 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.