Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь ӨӨРЧЛӨГДЛӨӨ

2018-04-13 14:13

   Ирэх даваа гариг буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ.

 
  Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний  бүх чиглэлд өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бол ажлын цагийг урагшлуулсантай холбоотойгоор хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг  5-10 минутаар  урагшлуулахаар зохицуулсан байна. 


  Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчлэх юм.

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.