Ж.Мөнхбат: Намайг КАЗИНО тоглож, НҮҮРС зарсан гэж гүтгэсэн өмгөөлөгч Х.Бат-Ялалтыг шүүхэд өгнө

2018-04-13 14:47

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордны хуралдааны танхимын гаднах индэрт мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдэгдэлдээ  "Өнгөрсөн долоо хоногт “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын ТУЗ-ийн дарга Х.Бат-Ялалт, МҮОНРТ-тийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар нар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намайг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байх үедээ “Мобиком” корпорацид давуу эрх олгосон гэсэн  мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэл илт гүтгэлэгийн шинж чанартай гэдгийг мэдэгдэж байна.



 

    ЗГХЭГ-ын сайд байхдаа би Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг сайжруулах зорилготой байсан. Мөн  Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх транзит тээврийн зөвшөөрөл авсан “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, “Мобиком нэтворкс”, “Жем нэт” гэсэн гурван аж ахуй нэгж байсан. Энэ хэргийг  ШӨХТГ-аас шалгаад, Харилцаа холбооны зохицуулах хороог эрх мэдлээ давуулсан гэх дүгнэлт гаргасан.  Хэвлэлийн хурлаар улс төрийн шинжтэй байна гэж бодож байна. Хаврын улс төр эхэлж байгаа үед Ж.Мөнхбатыг хууль зөрчсөн болгож харагдуулах гэсэн улс төрийн дайралт гэж дүгнэж байгаа. Хэвлэлийн хурлынхаа үеэр Х.Бат-Ялалт болон М.Наранбаатар нар буруу мэдээлэл иргэдэд өгсөн. Тодруулбал, энэ зөвлөмжөөр мобикомын хэрэглэгчдийн нууц, баримт материалыг Засгийн газарт гаргаж өгөхийг шаардсан гэсэн буруу мэдээлэл өгсөн. “Мобиком” компани Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгалт хийхэд баримтуудаа дутуу гаргаж өгсөн. Тэр баримтуудаа л гаргаж өгнө үү гэсэн зөвлөмжийг өгсөн.

 

    Мөн намайг Хадгаламж банкны мөнгөөр казинод тоглосон, Тавантолгойн нүүрсийг зарж улсад 60,70 сая ам.долларын хохирол учруулсан гэж гүтгэн доромжилсон. Тиймээс би иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэхээр, энэ мэдээллийг хийсэн хүмүүсийг холбогдох хуулийн байгууллагад өгнө" гэлээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.