Багш нар тавдугаар сарын 1-нээс хугацаагүй АЖИЛ ХАЯХАА мэдэгдлээ

2018-04-13 16:02

 

    Өнөөдөр “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях талаар мэдээлэл хийлээ.



 

    "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав, “Багш улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад 30 гаруй сая төгрөгийн цалинтай томоохон уул уурхайн компанийн захирлууд жилд тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авдаг. Төрд хөрөнгө мөнгө байхгүй биш байна. Хамгийн гол нь хэрэгцээтэй бүлэгт хүргэж чадахгүй байгаа юм.

 

    Ялангуяа Монголыг аврах оюунлаг толгой буюу багш нарт хүрэх ёстой мөнгийг хүргэж чадахгүй байна. Үүнээс шалтгаалж боловсролын гажуудал гарч, ирээдүйд улсаа авч явах мэргэжилтэн боловсон хүчнүүд дутуу бэлтгэгддэг. Тиймээс багш нар ажилдаа сэтгэл ханамжтай ажиллаж байж ирээдүйд сайн боловсон хүчнүүд гарах юм. 

 

    Ингээд бид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна. Тус шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 20-ны дотор ирүүлэхгүй бол ажил хаяхаа мэдэгдэж байгаа юм. Өмнө нь зохион байгуулсан ажил хаялтуудыг 30, 40 хувийн гарц байна, цалин нэмнэ гэдэг хариултуудаар зогсоож байсан. Гэвч хэсэг цаг хугацааг аргалан өнгөрүүлээд л нам гүм болцгоодог” гэв.

 

    "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны бичиг хэрэг, нарийн бичгийн ажилтан н.Цэрэндолгор , “Боловсролын байгууллагад 42 мянга 700 багш ажилладаг. Эдгээр багш нарыг хууль эрх зүйгээр хамгаалдаг хүмүүс бол Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага. Иймд бид зайлшгүй хамтарч ажиллах ёстой. Сүүлийн гурван сарын хугацаанд Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон Боловсролын үйлдвэрчний байгууллагыг шахаж ажиллаж байна. Учир нь тус хоёр байгууллага ханцуйн дотроо наймаалцаж Монголын төрийн албан хаагчдын амьдралаар арван жил тоглолоо.

 

    Цалин нэмж чадахгүй байсаар байна. Ийнхүү шахаж шаардаж байж бид хуулиар хамгаалуулах нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон олон улсад бидэнтэй адил ажил мэргэжилтэй хүмүүс дунджаар нэг сая 600 мянган төгрөгийн цалин хөлстэй дүйцэхүйц хэмжээний хөдөлмөр эрхэлдэг гэдгийг олж тогтоосон. Иймд бид 2019 онд Монголын багш нарын цалинг энэ хэмжээнд хүргэх төлөвлөгөө гаргасан.

 

     Шинэ оны нэгдүгээр улирал гэхэд цалин дор хаяж 50 хувь нэмсэн байх ёстой. Энэхүү 50 хувийн төлөө тэмцэнэ. Багш нар хүнлэг, энэрэнгүй, хүлээцтэй хандсан. Гэтэл төр биднийг болоод байна, бүтэж байна гэж хараад эцсийн дүндээ бид хохирч байна” хэмээн ярилаа.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 2 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (2)

Зочин /202.55.183.178/

2018-04-16 11:49

ichehgui yum aa ajilaa hiigeechee

Хариулах 0 0
Зочин /27.123.212.142/

2018-04-15 21:05

Bagsh nar ajil hayna gd baih yum surgaltii chanar ymar bgagaa meddeg vv ta nar.ymarch bolovsrolgvi holgvv tolgoituud iheer bolovsroj bga shv

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.