Сирид химийн дайралт болсныг БАТЛАХ БАРИМТ олдсон гэв 

2018-04-13 16:05

  Сирийн Дума хотод болсон химийн халдлагын улмаас хохирсон хүмүүсээс дээж авахад эерэг дүн гарсан гэнэ. Энэ талаар Америкийн төрийн өндөр албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар  MSNBC NEWS агентлаг мэдээллээ. 




  Эх сурвалжийн дамжуулснаар, химийн халдлага болсон бүс нутагт амьдарч байсан хүмүүсийн шээс болон цусны дээж АНУ-д байгаа гэнэ. Дээжнээс хлор болон мэдрэл саажуулах бодис эерэг дүнтэй гарсан аж. Гэхдээ дайралт хийх үеэр зарин гэх хорт бодис хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. 


  Энэ химийн халдлагыг Сирийн дэглэм үйлдсэн гэж Америкийн тал үзэж байгаа ч Химийн зэвсэг хориглох байгууллагын дүгнэлтийг хүлээж байгаа юм байна. Химийн зэвсэг хориглох байгууллагын шинжээчид дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сирид очих юм. 


  Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ Сири дэх химийн дайралтанд Москва хамааралтай гэж онцолж байв.


  Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын зургааны үдэш Сирийн цэргийнхэн Дума хотыг алан хядагчдаас чөлөөлөх ажиллагаа эхлүүлсэн юм. Энэ явдлын дараахан Дума хот дээр хлорт бөмбөг хаясан, түүнчлэн мэдрэл саажуулах хий ашигласан гэх мэдээллүүд цацагдаж байв. 


   Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласан гэж буруутгасныг няцаасан ч АНУ тэргүүтэй барууны орнууд энэ улсад хариу өгч, цэргээ оруулж, агаараас цохилт өгнө хэмээн мэдэгдсэн юм. Харин Орос улс Сирид цохилт өгвөл ноцтой үр дагавар гарна хэмээн АНУ-д сануулж байлаа. 

 

АНУ Сирид цохилт өгвөл Орос пуужинг нь УСТГАНА гэв 
 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.