Кемеровогийн галыг унтраахад оролцсон  гал сөнөөгчийг БАРИВЧИЛЖЭЭ

2018-04-13 16:53

   Кемерово хотын “Зимняя вишня” худалдааны төвд гарсан галыг унтраасан галын харуулын дарга Сергей Генинийг хоёр сарын хугацаатай баривчлан хорьжээ. 


   Түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу “ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан” гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа юм байна. Мөрдөн байцаагчдын үзснээр тэрбээр гал унтраах үеэрээ кино танхимд түгжигдсэн хүмүүс рүү хүрэх дөт замыг хэргийн гэрч хэлж өгсөн ч түүний үгийг хайхраагүй гэнэ. Энэ хайхрамжгүй үйлдлээс болж 37 хүн амиа алдсан байх магадлалтай хэмээн үзжээ. 


   Кемерово хотын шүүх шийдвэрээ гаргахаас өмнө гэрчүүдийн мэдүүлгийг сонссон байна. Гэрчүүдийн нэг нь, дуудлагаар ирсэн гал сөнөөгчид хүмүүсийг биш харин галын голомтыг нэн тэргүүнд хайж байсан хэмээн мэдүүлжээ. 


   Мөн хэргийн хохирогч Александр Ананьевийн мэдүүлснээр гал сөнөөгчид барилга руу орохоосоо өмнө баг өмсөж, түүний араас биш харин хамгаалагчийн араас явсан гэнэ. “Би хүүхдүүд дээр гурвантаа очсон. Улмаар гал сөнөөгчдийг намайг дагаад яваач гэж хэлсэн ч Генин надаас зугатчихсан” хэмээн тэрбээр шүүх дээр мэдүүлжээ. 


   Өөр нэгэн хохирогч болох  Надежда Вострикова дөрөвддүгээр давхарт байхдаа утсаа чанга яригч дээр нь тавьж, аврагчидад хүмүүс түгжигдснийг мэдүүлэхийг хүссэн гэнэ. “Хүүхдүүд хашгирч, миний охин надтай салах ёс хийж байгаа нь сонсогдож байсан. Гэвч гал сөнөөгчид юу ч хийх боломжгүй гэж хэлсэн” хэмээн тэрбээр мэдүүлсэн байна. 


   Эргэн сануулахад, өнгөрсөн сарын 25-ны өдөр Кемерово мужийн Кемерово хотын “Зимняя вишня” худалдааны төвд гал түймэр гарч, галын улмаас 64 хүн амиа алдснаас 40 гаруй нь хүүхдүүд байв. 

 

“ХАЙРТАЙ байсан гэдгийг ЭЭЖИД МИНЬ дамжуулаарай”: Кемеровогийн галын улмаас нэг ангийн хүүхдүүд бүгд сураггүй болжээ 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.