АНУ Сирид цохилт өгч эхэллээ

2018-04-14 09:48

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сири улсад цохилт өгч эхлэх шийдвэр гаргасан тухай саяхан мэдэгдэл хийлээ.



 

    Тэрээр мэдэгдэлдээ Их Британи болон Франц зэрэг улсууд АНУ-ын байр суурийг дэмжин холбоотон болж нэгдэж буйг сайшаав. Мөн тэрээр "ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн засгийн газар химийн зэвсэг ашиглахаа зогсоох хүртэл энэхүү дайралтаа тасралтгүй үргэлжлүүлнэ" хэмээн цохон тэмдэглэсэн юм.

ОХУ: АНУ бидний анхааруулгыг

ҮЛ ХАЙХАРЧЭЭ

 

    Сири улсын Дума хотод энэ сарын 7-нд болсон химийн зэвсгийн дайралтад улс гүрнүүд ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн засгийн газрыг буруутгаж байгаа бөгөөд энэхүү цэргийн ажиллагааг тус улсын уг үйлдэлд хариу арга хэмжээ болгон хэрэгжүүлж байна. Гэвч Сири болон ОХУ өнөөг хүртэл химийн дайралтад буруугүй гэдгээ илэрхийлсээр буй.

 

    АНУ, Их Британи, Францын холбооны агаарын дайралтын эсрэг Сирийн зүгээс хариу цохилт үзүүлж эхэлсэн талаар Сирийн телевиз мэдээлжээ. 

 

    Сири улсаас мэдээлэл дамжуулж буй "Си Эн Эн"-ийн сурвалжлагчийн мэдээлж буйгаар Дамаск хотноо хэд хэдэн дэлбэрэлт ажиглагдсан бөгөөд эдгээр нь химийн зэвсэглэлтэй холбоотой баазууд байх магадлалтай ажээ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.