Шүй Яньлинь: Монголд махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор барьна

2018-04-14 10:33

 

МҮХАҮТ, БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооноос хамтран Бээжин хотноо зохион байгуулсан Монгол,  Хятадын бизнec форумын үeэр Монгол Улсад махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төслийн арилжааны гэрээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, БНХАУ-ын Машин механизм, аж үйлдвэрийн корпорацийн (Sinoconst) ТУЗ-ийн дарга Шүй Яньлинь нар гарын үсэг зурсан билээ.


Тус группийн ТУЗ-ийн дарга Шүй Яньлинээс энэ удаагийн Монгол-Хятадын Бизнес форум болон баримт бичгийн талаар сэтгүүлч тодруулахад “Манай корпораци БНХАУ-ын дарга Си Жиньпиний санаачилсан “Бүс ба зам” санаачилгын хүрээнд дэлхийн 60 гаруй оронд томоохон ач холбогдол бүхий төслүүдийг хариуцан гүйцэтгэсэн. Монгол Улсын зах зээлийг манай корпораци ихээхэн ач холбогдол өгч авч үздэг. Ялангуяа төр засаг хоорондын хамтын ажиллагаанд бид анхаарал тавьж байдаг. Бид өмнө нь БНХАУ-ын Төв банкны зээлээр Замын үүд рүү 64 км авто замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн. Нэлээд туршлага хуримтлуулсан  бөгөөд авто замын бүтээн байгуулалт Монголын Төр засгийн талархлыг хүлээсэн. Энэ удаад манай корпораци Монголын  ХХААХҮЯ-тай махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх арилжааны гэрээ байгууллаа. Гэрээ байгуулснаар Хятадын “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улсын “Хөгжлийн зам” санаачилгатай улам бүр уялдуулж, монголын мал аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг боловсруулах, экспортлох нөхцөл бололцоог нэмэгдүүлж, хоёр улсын мал аж ахуйн салбарын худалдааны  эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Бид Хятадын Засгийн газрын удирдлага дор Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтарч энэхүү ажлыг түргэн шуурхай гүйцэтгэхээр зорин ажиллана. Үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд байгуулах юм. Гэрээний гол ач холбогдол нь Монгол улсын махны экспортыг нэмэгдүүлэх бөгөөд малчдад ч чухал ач холбогдолтой. Энэ жилдээ суурь ажлуудаа үргэлжлүүлж, 2019 оны эцсээр бүтээн байгуулалт дуусна хэмээн тооцоолж байна” гэв.
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.9.40.210/

2018-04-15 22:05

барина

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.