ОХУ: АНУ бидний анхааруулгыг ҮЛ ХАЙХАРЧЭЭ

2018-04-14 11:05

    АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Маттис, тус хамтарсан цэргийн ажиллагааг ахалж буй Генерал Жосеф Данфорд нар Пентагонд мэдэгдэл хийлээ. 




    ESA - Анатоли Антонов: “...АНУ хамгийн их химийн зэвсэглэлтэй улс байж бусад улс орныг буруутгах ёсзүйн эрх байхгүй”


    Жэймс Маттис ерөнхийлөгч Дональд Трампын энэхүү шийдвэр Конгрессийн саналыг аваагүй ч тус улсын Үндсэн хуулийн II бүлэгт заасны дагуу хуульзүйн хувьд хүчин төгөлдөр гэдгийг дурьдлаа.


    Тэд энэхүү цэргийн ажиллагааны талаар сэтгүүлчдийн тавьсан асуутад хариуллаа. Сэтгүүлчид цохилт өгч буй обьектууд Сирийн химийн зэвсгийн гол түшиц газрууд гэдгийг хэрхэн баталгаажуулсан болон химийн үйлдвэрлэлд дайралт хийх нь тухайн бүс нутагт улам ноцтой байдал үүсгэх магадлалтай эсэхийг лавлалаа. Генерал Данфорд цохилт өгч буй байрлалуудыг сонгосон үндэслэлээ найдвартай гэдгээ илэрхийлсэн бол Жэймс Маттис энэ талаар тодорхой хариулт хараахан өгсөнгүй. Харин тэрээр “Бид байж болох хамгийн бага эрсдлээр чадах бүхнээ хийнэ” гэсэн юм. 


    Дашрамд дурьдахад: Их Британийн ерөнхий сайд Тереса Мэй уг ажиллагаатай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ “Бид энэ ажиллагаанд нэгдсэнээр Сирийн засаглалыг өөрчлөх юм уу, иргэний дайны үр дүнд нөлөөлөх гэсэнгүй. Гагцхүү химийн зэвсэглэлийг зогсоох зорилготой” гэв.

 

АНУ Сирид

цохилт өгч эхэллээ

 

    Сирид хийж буй дайралтад Оросын цэргийн баазуудыг онилоогүй хэмээн АНУ мэдэгдэж буй. Харин ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатоли Антонов Сирид хийж буй дайралтын талаар байр сууриа  ийн илэрхийлжээ. Тэрээр “Байж болох хамгийн буруу шийдвэр гарлаа. Бидний анхааруулгыг үл хайхарчээ. Урьдчилан найруулсан ажиллагааг эхлүүлчихлээ. Дахин хэлэхэд биднийг сүрдүүлж байна. Бид энэ мэт алхмыг зүгээр өнгөрүүлэхгүй гэдгээ анхааруулсан. АНУ, Британи, Франц энэ бүхнийхээ хариуцлагыг үүрэх болно. ОХУ-ын ерөнхийлөгчийг доромжилж буй явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй. Байж болшгүй зүйл. АНУ хамгийн их химийн зэвсэглэлтэй улс байж бусад улс орныг буруутгах ёсзүйн эрх байхгүй” гэлээ.
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.