Таван ес дуусмагц МОДЛОГ УРГАМЛЫН АРЧИЛГААНЫ ажил эхлэх ёстой

2018-04-14 11:34

Хаврын улиралд модлог ургамалд дараах төрлийн арчилгаа хийгдэнэ:

 

 

      +13 хэмээс дээш тасралтгүй 10 хоног үргэлжлэхэд ҮНДЭС сэрдэг

1. Хаврын улиралд мод ургамал чийгээ их алддаг

 

          Өвөл хаврын цагт мод бут унтаж байгаа ч модны бүхий л гадаргуу мөчир салаа бүхэн гадна орчны цаг агаартай нэг орчин болон амьсгалж байдаг. Өвлийн туршид мод ургамал нь мөчирт байгаа өмнөх жилийн ус чийгээр амьдарч байдаг. Хаврын хуурайшилт салхинд өөрийн чийгээрээ даван гарах нь тухайн мод өнгөрсөн намар усалгаа арчилгааг хэр чанартай хийсэнтэй холбоотой. Мод ургамал хөрсөн дээр темпертур  +13-аас дээш тасралтгүй 10 хоног үргэлжилсэний дараа үндэс сэрж ажиллаж эхэлдэг.  Намар хангалттай чийг усалгаатай байсан ургамал хаврыг сайн давж гарна. Хаврын хуурайшилтаас мод бутаа хамгаалахад цасаар тогоог дүүргэн хучих, 4 сараас эхлэн агаарын температур +50-с дээш гарсан үед шүршин услах ажиллагааг 10 хоног тутамд хийх нь зүйтэй.

 

 

Модны хучлага ХАВРЫН ТҮЛЭГДЭЛТЭЭС хамгаална

2. Нөмрөг хучлага хийнэ

 

         Хучлага бүтээлэг нь ургамлыг  хэт хүйтнээс , салхины  аясаар чийгээ алдахаас, хаврын түлэгдэлтээс хамгаалдаг. Улаанбаатарын нөхцөлд агаарын бохирдлоос  үүсэх хөө тортогноос мөн хамгаална.

 

        Хучлага материалын хувьд зориулалтын материал байдаг бөгөөд мод бутанд өмсгөл ба бүтээх хучих хэлбэрээр хийдэг.

 

      Хаврын түлэгдэлт гэдэг нь шилмүүст мод, гацуур, нарс, зарим төрлийн арц модонд тохиолддог. Энэ нь шилмүүст модны шилмүүс хаврын наранд хатаж шарлахыг хэлнэ. Үүний шалтгаан нь цаг агаарын өөрчлөлт хавар эрт болох мөн тухайн модны намрын арчилгаа, ус чийгний хангамжаас шууд хамааралтай. Салхи бол модны хувьд бас нэг асуудал юм. Салхи нь модны бүхий л хэсгийг хамарч байдаг тул модны чийгийг хамгийн их хорогдуулж байдаг. Нөгөө нэг сөрөг тал нь салхи модыг байнга хөдөлгөж байдгаараа модыг ядраадаг. Хүчтэй салхи мөчрийг хугалж үндсээр нь ховх татах ч бий. Шилжүүлэн суулгасан мод бутанд салхины хор нөлөө эхний жилд маш их.Учир нь эхний жилд мод тухайн орчин хөрсөндөө сайтар “ холбогдож барьцалдаж” өгөөгүй байдаг. Тухайн газартаа үндсээрээ бүрэн бэхжээгүй модыг салхи байнга ганхуулж хөдөлгөж байдаг нь тухайн модны үндэс гэмтэлд орж цаашид ургах боломжгүй үхүүлдэг.

 

 

 

 

1,8 метрээс дээш өндөртэй модонд ТУЛГУУР БЭХЭЛГЭЭГ заавал хийнэ

3,Тулгуур ба бэхэлгээ уяаг чангалан сайжруулна

 

         Салхи ба хаврын түлэгдэлтээс хагаалах арга нь модны тулгуур бэхэлгээ мөн хучлага юм. Өндөр нь 1,8м-с дээш модонд модны тулгуур бэхэлгээг зайлшгүй хийх шаардлагатай. Бэхэлгээг хийх арга олон янз бөгөөд олс, шургааг мод, зориулалтын бэхэлгээ байдаг. Тулгуур бэхэлгээг байнга шалгаж онцгой анхаарч байх шаардлагатай.

 

 

Хэлбэржүүлэлтийг 4,5,7,8  сард   зориулалтын ХАЙЧ, ХӨРӨӨГӨӨР хийнэ

4.Тайралт ба хэлбэржүүлэлт

 

Тайралтыг /prinung/  модлог ургамалд дараах шаардлагаар хийгддэг.

 

         Хатсан ба цаашид ургах чадваргүй хэсгийг модноос тайрч авах.Энэ нь түүний ургалтанд сайнаар нөлөөлнө. Хатсан мөчир салаа нь модон дээр байх нь үндэсний ачаалалд нөлөөлөх, цаашид ургалтын байдалд саад болсоор байдаг. Хатсан мөчир салаа нь цаашид бусдад нөлөөлж модны чийгийг алдахад сөрөг нөлөө үзүүлдэг.

 

           Эхний жилд суулгаж байгаа модонд туршлагатай ургуулагч нар тайралтыг “хүчтэй” хийдэг.Энэ нь тухай мод шилжүүлэн суулгалтын ба худалдааны явцад үндэсний систем тодорхой хэмжээгээр гэмтсэн ба чийгээ алдсаны улмаас стрест орсон байдаг. Йим үед хийсэн хүчтэй тайралт нь үндэсний стрес ачааллыг багасгаж өгсөнөөр  үндэс “ мотор цохих” аюулаас аврагдаж  үлдсэн мөчир салааг  ус чийгээр хангах чадвартай болдог.

 

          Тайралт нь  салаа мөчрүүд дээр хийгдсэнээр ургалтын эрчим гол иш дээр төвлөрч  ургалтыг дэмжиж байдгаараа   түүний өндрийн өсөлтөд дэмжлэг болдог.

 

          Хэлбэржүүлэлт, тайралтын ажлыг 4,5,7,8  сард   зориулалтын хайч хөрөө ашиглан хийдэг.Тайралт хэлбэржүүлэлт хийх маш олон арга байдаг.

 

 

Мод усыг УУДАГГҮЙ харин шимж шингээдэг

5.Усалгааг зөв хийх                             

 

Хаврын хуурайшилттай улиралд усалгааг дараах байдлаар хийнэ.

 

         Үндэсний тогоог боломж гарах бүр цасаар байнга дүүргэж байх. Цасны ус нь органик байдлаараа модонд шимтэй зөөлөн усанд тооцогддог. Мөн цас нь нарны элчээр хөрсөнд аажимдаа шингэдэг тул шланкны усалгаанаас давуу талтай.

 

           Улаанбаатар орчмын хаврын 4- 5 сар мод ургамалд онцгой эрсдэлтэй сард тооцогдоно.Учир  нь энд хур тунадас маш бага мөн хаврын хуурай салхи шороон шуурга нь модлог ургамлын  хөрс ба  чийгийг их хэмжээгээр хорогдуулж эрсдэлийг бий болгодог. Улаанбаатар орчимд  гуравдугаар сарын 20-оос тавдугаар сарын 10 хүртэл хугацаанд модыг долоо хоногт доод тал нь нэг  удаа услах, тавдугаар  сарын 20 –оос 7 хоногт доод тал нь гурван удаа услах нь дээрх эрсдэлээс аврах арга юм.

 

        Шүршиж услах нь ялангуяа шилмүүст мөн ногоон мод болох нарс, гацуур, хуш, арц модонд онцгой хамааралтай. Шилмүүст мод нь суулгалтаас 2 дахь жилдээ мөчрийн болон оройн хаталтаас болж үхэх нь бий. Нөгөөтэйгүүр шилмүүст мод нь агаарын бохирдлыг өөртөө хамгийн их хүлээж авдаг юм. Шилмүүст мод ингэж хөө тортогт дарагдах нь түүний амьдралыг таслахад хангалттай шалтгаан болно. Иймд хавар дөнгөж дулаармагц шилмүүст модыг услах нь мөчир салаанд чийг өгөхөөс гадна түүнд наалдсан хөө тортогыг арилгаж нарны гэрлийг өөртөө шингээхэд онцгой ач холбогдолтой. Гэхдээ хавар эрт үед  усалгааг хийхдээ  мөчир салаа хөлдөлтөөс бүрэн гараагүй хэврэг байдаг тул гэмтээхээс сэргийлж зөөлөн хандах хэрэгтэй.

 

 

 

 

АДУУНЫ ХОМООЛ бүтэн жилийн турш хангалттай шим тэжээл болдог

                             6. Хөрсөнд  шим тэжээл бордоо өгөх 

 

          Улаанбаатар орчимд модлог ургамлын үндэс тавдугаар сарын  10-д  орчмоос  сэргэж  ургалт эхлэдэг. Хаврын үед модлог ургамлын хөрс шим тэжээлээ бүрэн шавхсан байдалтай байдаг тул тухайн модны аливаа нөхцөл байдалд тааруулан бордоо шим тэжээлийг өгөх хэрэгтэй. Мөн шим тэжээлийг адуу ба үхрийн баас  болох органик байдлаар өгч болно. Нэг модонд том хүрзний хэмжээгээр гурван удаа адууны хомоол хийхэд  бүтэн жилийн турш хангалттай шим тэжээл болдог. 

 

    Хавар хөрс гэсэж  эхлэнгүүт модны  тогоон доторх хог ургамлыг цэвэрлэж хөрсийг 15-20 см гүн сиийрэгжүүлэх шаардлагатай. Ингэж сийрүүлэлт хийх нь хөрсийг хүчилтөрчөөр хангах, усны шингэлтийг сайжруулж өгдөг. Модны  тогоо доторх  хөрсөнд өвс ба зэрлэг ургамал ургах нь хөрсний чийг  алдах шим тэжээлийн  өрсөлдөөн бий болгодог тул тэдгээрийг байнга  устгаж байх ёстой.

 

 

      Мод үржүүлгийн талбайд мод бэлтгэх, мал бэлчээхийг ХУУЛИАР хориглосон байдаг

7. Мал амьтнаас хамгаалах

 

       Тарьсан модонд дайсан мундахгүй.Үүнд: - Хот орчимын мал,мэрэгч амьтад туулай, огтоно гэхчилэн багтана.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.