Хамгийн “ӨНДӨР НАСТАЙ ” хүүхэлдэйн киноны баатрууд 

2018-04-14 12:40


   Багадаа үзэж өссөн киноны баатруудыг хүмүүс он цаг улирсан ч яг л тэр байгаагаар нь дурсамжиндаа үлдээдэг. Үзэгчид өөрсдөө өсч өндийн, үр ачтай болж, өтөлсөн ч хүүхэд насны танил хүүхэлдэйн баатрууд дэлгэцнээ мэндэлснээс хойш хичнээн их хугацаа өнгөрснийг ч анзаардаггүй. 


  Бидний багадаа шимтэн үздэг байсан Дамбо, Пиноккио одоо хэдэн нас хүрчихсэн байгаа бол? 



Дамбо-77 настай

 


 

  Нисдэг, хөөрхөн зааны тугал 1941 онд мэндэлжээ. Тэр үеэс хойш “том чихт” зааны тугал Америкийн бахархлуудын нэг болсны дээр ирэх жил Дамбог дахин дэлгэцнээ гаргахаар болсон байна. Энэ удаад Тим Бертон киног бүтээх бөгөөд үйл явдлыг нь ихээхэн өөрчилсөн гэнэ. 

 


Пиноккио-78 настай 

 

   1940 оны хоёрдугаар сарын 23-нд модон хүү “мэндэлжээ”. Пиноккиогийн түүх нэг бус удаа дэлгэцнээ амилж байсан. Энэ удаад Дисней модон хүүгийн түүхийг дахин амилуулах сураг сонсогдож байна билээ. 

 


Том, Жерри хоёр 78 настай 

 

 

  Тийм ээ, тэд үнэхээр “өндөр настай” байгаа биз?! Дэлхий даяар алдартай, муур хулганын түүх анх 1940 онд дэлгэцнээ амилжээ. Тэр үеэс хойш олон үеийнхэн Том, Жерригийн хөөцөлдөөнийг үзсэн ч энэ цувралын багийнхан төгсгөлөө хийх талаар огт ам нээхгүй байна. Саяхан гэхэд л Том, Жерригийн тухай бүрэн хэмжээний кино гарч байв. 


Багз  туулай-80 нас 

 

  Овсгоотой, өөртэй итгэлтэй туулай анх 1938 онд дэлгэцнээ гарчээ. “Луни Тюнз” хүүхэлдэйн киноны баатрууд дундаас хамгийн хурдан алдаршсан нь Багз банни бөгөөд түүний оролцоотой кинонуудын тоо одоо хүртэл үргэлжилсээр л байна. 

 

Даффи нугас наяын босго хэдийнэ давжээ 

 

 

  Луни Тюнз хүүхэлдэйн киноны өөр нэгэн алдартай баатар нь мэдээж хар нугас. Даффи нэртэй энэ нугас Багз Баннигаас нэг насаар ах буюу энэ жил 81 “настай” юм байна. 

 


Цасан гуа-81 настай 

 

 

  Ойгоор зугаалж, гайхамшигтай уянгалаг хоолойгоор ойн амьтдыг өөртөө татан дуулж явдаг охин дэлгэцнэ гараад хэдийнэ 81 жил болжээ. Ах дүү Гриммийн “Цасангуа ба долоон одой” үлгэрээс сэдэвлэн Уолт Диснейн студи 1937 онд бүтээсэн юм. Энд дуулгахад , “Цасангуа ба долоон одой” нь Уолт Дисней студийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино байв. 

 


Дональд нугас Цасангуагаас ч “хөгшин”

 

  Хөгжилтэй, заримдаа бүтэлгүйтдэг ч хүн бүрийн хайрыг татдаг Дональд нугас 1934 оны зургаадугаар сарын 09-ний өдөр мэндэлжээ. Өөрөөр хэлбэл чухамхүү энэ өдөр тэрбээр анх “Бяцхан ухаантай тахиа” хүүхэлдэйн киногоор дэлгэцнээ гарсан байна. Гэхдээ Дональдын тухай богино хэмжээний кинонд түүний төрсөн өдрийг гуравдугаар сарын 13 гэж гардаг юм.

 


Бууцайны хорхойтон Попай 85 хүрчээ 

 

 

  Бууцай идээд л булчин нь томроод байдаг Попай анх дэлгэцнээ мэндлээд хэдийнэ 85 жил болжээ. 1929 онд шог зураачийн комиксийн туслах дүр болон гарч байсан олны дунд алдартай болов.

 

  Гэхдээ 1933 онд дэлгэцнээ түүний оролцоотой анхны хүүхэлдэйн кино гарснаас эхлэн Попай далайчны насыг тоолдог аж. Бууцай идэж хүчтэй болдог Попай олны дунд, тэр дундаа хүүхэд, өсвөр насныхны дунд ихээхэн алдартай байсан нь энэ насныхан хүнсэндээ ногоо түлхүү хэрэглэдэг болоход ихээхэн нөлөөлсөн гэдэг. 

 

 Микки Маус -90 настай 

 

 

  Энэ оны 11 дүгээр сард Микки Маус 90 насныхаа ойг тэмдэглэнэ. Уолт Дисней компанийн төдийгүй Америкийн поп соёлын гол билэг тэмдэг болсон Микки Маусыг 192, оны 11дүгээр сарын 18-ны өдөр мэндэлсэн гэж үздэг. Чухамхүү энэ өдөр “Вилли усан онгоц” хүүхэлдэйн киног дэлхий нийтэд танилцуулжээ.

 

  Гэхдээ үүнээс 183 өдрийн өмнө буюу тавдугаар сарын 15-ны өдөр Микки хулганатай “Солиотой онгоц” кино хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон байв. 


  Энд сонирхуулахад, 1947 он хүртэл Микки Маусын дууг Уолт Дисней өөрөө оруулдаг байсан бол тамхи татах зуршлаас үүдэлтэй хий ханиалга нь нэмэгдсэн тул дуу оруулахаа больжээ. 

 


Феликс муур 

 


 

  Феликс муур ирэх жил 100 наслаж, зургаадай таяг тулах нь ээ. Анх 1919 онд дуугүй киногоор үзэгчдийн танил болж байсан Феликс тэр үеэс хойш цуврал хүүхэлдэйн киноны баатар болж, соёлын төрөл бүрийн салбарт нэвтэрсэн бол одоо түүний нэртэй муурны тэжээлний саван дээр түүний зураг заларч байгаа. 


  Түүнийг анх чухам хэн гэдэг хүн бүтээсэн нь тодорхойгүй ч Австралийн хүүхэлдэйн киноны зураач, бизнесмен Пэт Салливан Феликс муурыг өөрөө зохиосон гэж баталдаг байжээ.

 

  Феликс өнгөрсөн зууны 20-иод онд ихээхэн алдартай байж, соёлын бүх салбарт түүний нэр, зургийг ашигладаг байсан бол хориод оны сүүлээс Уолт Диснейн дуу, өнгө бүхий кинонууд гарч ирснээр тэргүүлэгчийн байраа тавьж өгсөн гэнэ. 

 

 

Уолт Диснейн ЗУРГААН нууц
 

 


 
 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.