Монголын нийслэлийг хамгийн муу үнэлгээтэй улстөрч удирдаж байна

2018-04-14 14:16

 

Практикаас харахад зарим албан тушаалын хэмжүүр, түүний хүртээмж нь хашиж байгаа хүнтэй шууд холбоотой байдаг ажээ.

Ийм албан тушаалын тоонд Нийслэлийн Засаг даргын ажил заавал багтана.

2012-2016 онд нийслэлийг Э.Бат-Үүл удирдаж байлаа. Хүн амын тал илүү хувь нь амьдардаг улсын нийслэлийг яаж удирдахыг тэр хүн бүрэн гүйцэд биш юм гэхэд дөхүүлж харуулсан. Э.Бат-Үүлийн эхлүүлсэн олон ажил өнөөдөр зогссон ч хийж дуусгасных нь үр шим үзэгдээд байгаа учраас ингэж хэлэхэд алдахгүй гэсэн үг.

Харин 2016 оны Орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд “цочир сонин” ялалт байгуулж, Э.Бат-Үүл нар шок-д ортлоо ялагдсан.

Энэ ялалтын дараа бас л цочир сонин байдлаар Нийслэлийн Засаг дарга болсон хүн бол Су.Батболд юм.

Су.Батболд УИХ-д хэд хэд сонгогдчихсон. Туршлагатай, догь парламентч л даа.

Харин нам нь түүнийг Нийслэлийн Засаг даргаар томилсон нь хамгийн муу сонголт болчихжээ. Энэ нь өдөр ирэх тусам тодорхой харагдаад эхэллээ.

Бас хэд хэдэн үндэс харагдаад байгаа юм.

Су.Батболд Нийслэлийн Засаг дарга болоод нийслэлийн иргэдийг шууртал, бас таалагдтал юу хийсэн бэ гэхээр гаргаад ирэх сайн үнэлгээтэй ажил бараг үгүй. Харин шуугиулж, яриулж байсан гэхээр таагүй талын ажил нь олон болчихоор байгаа юм. Учир үүнд л оршиж байна гэсэн үг.

Тэрээр Нийслэлийн Засаг дарга болсон жилээ зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглож улсаараа түүнийг нь эсэргүүцэж бөөн юм болсон. Сүүлд нь Ерөнхий сайд хүртэл үүрэгдэж байж тэр шийдвэрийг цуцлуулж байв.

Тэр тэгсгээд л сураг чимээ алдарсан. Тэгснээ сүүлийн хэд хоногт гүүрэн гарц барихтай холбоотойгоор улсаар нь, нийслэлээр нь шуугиулаад гараад ирэв.

Су.Батболд дарга автомашины дугаарыг нэг хоног хязгаарладаг байснаа хоёр болгоё гэж санаачилжээ. Гэхдээ чухам яаж гэдэг нь бас ойлгомж муутай байгаа юм. Яах гээд байгаагаа Су.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд л ойлгоод байх шиг байгаа юм.

Ингэж шуугиж байх зуур МЕК судалгааны байгууллага дээрх асуудлаар 2018 оны гуравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд нийслэлд оршин суудаг сонгуулийн насны 1000 хүнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авчээ.

Судалгааныхан иргэдээс ЗЦГ-ын баруун уулзвар, бас төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шаардлага бий эсэхийг асуусан байна.

Иргэдийн 23 хувь нь шаардлагатай, нэн шаардлагатай гэж хариулжээ. Харин үлдсэн 77 хувь нь шаардлагагүй, огт шаардлагагүй гэсэн байна.

Түүнчлэн нийслэлийн удирдлагуудын энэ шийдлийн талаар иргэдийн 10 хувь 102 тэрбум төгрөгөөр гүүрэн гарц барихыг, 25 хувь нь зөвхөн зам өргөсгөхийг, 46 хувь нь 9.6 тэрбум төгрөгөөр нүхэн гарц барихыг зөв гэжээ.

Харин дээрх бүтээн байгуулалтын үеэр автоамшины дугаарын хязгаарлалт хийхийг судалгаанд хамрагдсан иргэдийн 76 хувь нь дэмжихгүй гэсэн байна.

Эндээс үзэхүл, нийслэлийн иргэд гүүрэн гарц барих нь шаардлагагүй, үүнийг барихын тулд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах хэрэггүй гэсэн байгаа юм.

 

 

МЕК судалгааны байгууллага энэ сарын 7-10-ны хооронд Улаанбаатар хотын 800 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар нэгэн судалгааг авсан байна. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үнэлгээг судлаад үзжээ. Нийслэлийн Засаг даргын 2014 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлхийг хэрхэн үнэлж дүгнэж байгааг асуужээ. Үүнд нь өмнөх дарга Э.Бат-Үүлийн үнэлгээ ч бас хамрагдаад ороод ирж байгаа юм. Нөгөө талаар Э.Бат-Үүл, Су.Батболд хоёрыг харьцуулсан дүн гарч харагдаж байна. Э.Бат-Үүлийн үнэлгээ 2016 оны тавдугаар сард ажилаа өгөхөд 4.8 байжээ. Ер нь Э.Бат-Үүл 4.2-5.0 хүртэл тогтмол үнэлгээтэй байсан байна. Харин Су.Батболд 2016 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл 2.1-4.1-ийн хооронд үнэлүүлж иржээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийн доод үнэлгээ 4.2 байсан бол Су.Батболдын хамгийн дээд үнэлгээ 4.1 байна. Энд тайлбар илүүц биз ээ.

МЕК судалгааны байгууллагын энэ удаагийн судалгаанд Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрч гэсэн “номинаци” багтжээ. УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлж, УИХ-ын гишүүн Д.Гантулга удаалсаөн энэ жагсаалтын дөрөвдүгээрт Нийслэлийн Засаг дарга Су.Батболд бичигдсэн байна. Бичигдсэн ч гэж дээ, нийслэлийн иргэд түүнийг нэрлэсэн байна.

Ингээд харахаар Су.Батболдыг Нийслэлийн Засаг даргаар томилсон явдал яалт ч үгүй МАН-ын алдаа болж харагдаад байгаа юм. Дараагийн сонгууль удахгүй. Энэ байдлаараа яваад байвал МАН одоогийн байр сууриа хадгалах талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Зөвхөн энэ судалгааны ганц хоёр днгээс харахад Монголын нийслэлийг хамгийн муу улстөрч нь удирддаг юм байна гэсэн ойлголтыг хэн ч авахаар байна.

Нөгөөтэйгүүр, XXI зуун гарч, технологийн дэвшил цаг хором бүрт сайжран шинэчлэгдэж байхад улсын нийслэлийн дарга маань “Машинаа унахгүй байж бидэнд тус болооч. Шүүлхийг дийлэхгүй нь, хөл хорио тогтооё. Мөнгө байна, гүүрэн гарц барих уу, яах уу” гэсэн юм яриад сууж байгаа нь нийслэлчүүдэд яагаад ч таалагдахгүй нь ойлгомжтой юм.

 

Эх сурвалж: www.polit.mn Б.ДАМДИН-ОЧИР

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 8 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (8)

Зочин /219.135.164.245/

2018-04-17 10:42

Хотын дарга болсон даруйдаа 10 орлогчтой байхыг болиулж танил тал арын хаалгаар тэндэр гувчуулагсдыг хөөж хэдэн 10 цэцэрлэг барих мөнгөөр хогны ногоон уут тараахыг болиулж мөнгийг эмнэлэгүүдэд зарцуулж өргөжүүлж тохижуулсан энэ ч утгаараа гадаг[хориотой үг] цацагдсан их мөнгөний урсгалыг хааж олон тэрбумын өртэй хотыг өрнөөс нь салгаж түгжрэл ихтэй уулзваруудыг янзалж урд засгийн баталсан гүүрэн гарц зөв зүйтэй гэж үргэлжлүүлж байна.

Хариулах 0 0
Зочин /219.135.164.245/

2018-04-17 10:41

Энэ хотыг дарга тэлэх биш нүүх бодлого барьж байгаа нь зөв санагдсан. Даац хэтэрсэн хөрс бохирдсон улаанбаатар нүүх хэрэгтэй. Үйлдвэр худалдаагаа хотын гадна гаргаж шилжилт хөдөлгөөнийг хориглосон нь маш зөв шийдвэр байлаа. Одоо үргэлжлүүлээд захуудаа авто худалдаагаа хотоос гаргачихвал энэ хот хот хэвээрээ үлдэх байх

Хариулах 0 0
Зочин /51.254.45.80/

2018-04-17 10:38

МАН-с харин ч ажил хийж байгаа ганц хүн нь Батболд байх шүү.Хамаг том бүтээн байгуулалтууд нь одоо хийгдэж байнашд

Хариулах 0 0
Зочин /144.76.62.29/

2018-04-17 10:38

Нийслэл гэдэг их айл 1 л өдөр сүндэрлээгүй ихэнх хотын дарга нарын тоглож зарж үлдээсэн газрын наймааг тасалж эмх цэгцэндээ оруулж байна.

Хариулах 0 0
Зочин /37.187.30.16/

2018-04-17 10:37

МАН-д байгаа цөөхөн хэдэн туршлагатай нэр цэвэр улс төрчдийн нэг нь Батболд байх шүү.Батболдыг авлига авч хулгай хийлээ,хүчин хийлээ,Тендэр авлаа,хууль зөрчлөө гэж сонсоогүйн байна

Хариулах 0 0
Зочин /144.76.62.29/

2018-04-17 10:36

Хотын дарга болсон даруйдаа 10 орлогчтой байхыг болиулж танил тал арын хаалгаар тэндэр гувчуулагсдыг хөөж хэдэн 10 цэцэрлэг барих мөнгөөр хогны ногоон уут тараахыг болиулж мөнгийг эмнэлэгүүдэд зарцуулж өргөжүүлж тохижуулсан энэ ч утгаараа гадаг[хориотой үг] цацагдсан их мөнгөний урсгалыг хааж олон тэрбумын өртэй хотыг өрнөөс нь салгаж түгжрэл ихтэй уулзваруудыг янзалж урд засгийн баталсан гүүрэн гарц зөв зүйтэй гэж үргэлжлүүлж байна. Нийслэл гэдэг их айл 1 л өдөр сүндэрлээгүй ихэнх хотын дарга нарын тоглож зарж үлдээсэн газрын наймааг тасалж эмх цэгцэндээ оруулж байна.

Хариулах 0 0
Зочин /187.58.65.225/

2018-04-17 10:30

Тэр анх гарч ирээд л 10 уулзвар засах мөнгөөр 1 уулзвар засаж байгааг буруутгаж энэ хөрөнгөөр замаа засах хэрэгтэй гэж бас дүүргүүдэд эмнэлэг нэмж бариулахаар ажиллаж байгаа. Хот эзэнтэй гэдгийг одоогоор батболд л харуулаад байна

Хариулах 0 0
Зочин /182.160.5.69/

2018-04-17 10:26

Энэ хотын дарга мэдлэгтэй чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлж олон ч чихээсний хүнийг аваагүй болхоор намынхан нь дургүй байдаг. Тэр ч утгаараа олон тэрбумын өртэй хотыг өргүй болгож одоо иргэнрүүгээ чиглэсэн эрүүл мэнд авто замын салбарт л гол анхаарлаа хандуулж олны дургүйг хүргэсэн байх. Хүчтэй менежмент хэрэгжүүлэх гэх боловч Бат-Үүлийн хөлсний жагсагч хөлсний цэргүүд хүрээлсэн энэ үед түүний шийдвэрийг буруу мэтээр харлуулж олонд таниулж чадаж байгаагийн гол гай.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.