Төрийн албан хаагчдын ажил ирэх даваа гаригаас 08.00 цагт эхэлдэг болно

2018-04-14 19:01

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан. 

Тодруулбал, Авто замын  ачааллыг зохицуулах,  хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг дөрөвдүгээр сарын 15-наас  08 цаг  00 минут, дуусах цагийг  17 цаг 00 минут байхаар тогтоосон билээ. Одоо мөрдөж буй захирамжаар  нийслэлийн төр захиргааны  байгууллагын ажил  08.30 цагт эхэлж, 17.30 цагт тарж байгаа юм. 
Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн  32 мянган албан хаагч хамрах юм.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.