Нумын орд: Дэглэм сахиж байгаа бол БОЛГООМЖТОЙ байхыг анхааруулъя

2018-04-15 10:26

ХОНЬ (3/21-4/19)

Энэ сарын дунд өдрүүдэд та хэд хэдэн өөрчлөлт, эргэлтүүдтэй тулгарсэн хэдий ч асуудлыг шийдэхэд та бэлэн байлаа. Дулаан хөнжлөөсөө сугарч босоход хэцүү байдагтай нэгэн адил аль болох удаан хугацаагаар үүрэндээ байж хүмүүсээс нуугдах нь илүү дээр ч байж магад. Таны хувьд ганцаараа байх нь тайтгаруулалт авчирдаг тул нэмэлт нойр танд толгойгоо сэргээж, шинэ өдрийг угтахад хамгийн хэрэгтэй зүйл байх болно. Тиймээс орчлон ертөнц танд өөрийн амьдралд чухал хүмүүстээ илүү цаг, энерги зориулах боломжийг олгож байна.

 

ҮХЭР (4/20-5/20)

Та урьдын төлөвлөгөө байвал дахин нэг шалгах хэрэгтэй. Өнөөдөр ойлгомжгүй зүйлс, харилцаа холбооны асуудал, техник компьютерын саатал зэрэг нь таныг зовоох болно. Гэвч буцаад бүх зүйл хэвэндээ орно гэдэгт итгэ. Та өөрийгөө сайн хянаж анхаарал тавь. Таны ёс зүйн хувьд байх цэг тань таны амжилт байх болно. Та ажлын газартаа өөрийн үүргээ ухамсарла. Үүний үр дүнд та сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс таны бодол санааг дэмжинэ. Хэрэв танд хийж дуусгах зүйл байвал гайхалтай тохиромжтой цаг байна.

 

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Од гаригсын нөлөөнд өнөөдөр тун завгүй байх тул та амьсгаа авахгүй шахуу байхдаа бэлтгэ. Өдрийн эхээр аль болохоор их зүйлийг амжуулахыг хичээ. Өнөөдөр од эрхэс бие махбодь эрүүл мэнд, оюунлаг үзэл бодол ба бүтээлч эрэл хайгуулын гэх мэт бүх л талбарт шинэ эхлэл тавихыг чинь хөхүүлэн дэмжих болно. Таны төлөвлөгөөний хамгийн эхэнд тайван амрах асуудал тавигдсан байх ёстой гэдгийг бүү март.

 

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдөр өөрийн туршлагадаа илүү итгэх нь амьдралд ашиг ба амжилтыг авчирна. Олон үзэл бодол туулсан замналаасаа зарчмаа тодорхойлсноор үл мэдэх зүйлийг зөв төсөөлж харж чадна. Зарим аяллын онцгой төлөвлөгөө нь сэтгэл санаанд тань урам өгч илүү зорилго өмнөө тавина. Өнөөдөр гэр бүлтэйгээ цуг явж дэлгүүрээс ав. Нүд хуурсан эд хогшил гэх мэтийн зүйлс биш шүү. Өөртөө илүү таалагдсан хэрэгтэй зүйлдээ мөнгөө үр.

 

АРСЛАН (7/23-8/22)   

Адал явдал, сонирхолтой олон үйл ажиллагааг танд харуулна. Хөгжилдөх зуураа эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийж биеэ хөгжүүл. Үл таних нэгэн танд таалагдаж, амьдралд тань шинэ хуудас нэмэх бололтой. Мэдлэгийн хүрээгээ тэлж, дэлхий ертөнцийг илүү томоор хар. Соёлын үйл ажиллагаа нь үүнийг эхлүүлэх сайхан арга болох байх. Харин та нүүдэл суудал хийх боломж бололцоог хайж байсан бол одоо цаг нь тохиосон байна. Таны хичээл зүтгэлгүйгээр бүх асуудал өөрсдөө аяндаа цэгцрэх болно.

 

ОХИН (8/23-9/22)

Хязгаартаа хүрч зогсох гэсэн үедээ зогсохоо мэд. Ажлынхаа хоцрогдлыг арилгах нь хэрэгтэй зүйл ч хайртай хүмүүсээ хайхрахгүй орхиж болохгүй. Ажил зугтаад явчихгүй харин хайртай хүмүүс тань өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дүүргэх өөр нэг хүн олж магадгүй. Хамт амралтанд явахаар төлөвлөгөө боловсруул тэгээд өөрсдийнхөө мөрөөдлийг ярилц.

 

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бусадтай холбоо тогтоох нь нэлээн хүнд байж болзошгүй. Хэдий тийм боловч та бага гэж бодож байгаа ч хариуд нь боломж ихийг авсандаа гайхах болно. Нийгмийн шат өөд авирах хөгжилтэй байх ч бас үнэтэй байна. Бусдын хов живээс хол байх нь таны эрүүл ухааныг хадгалахад туслана. Бусадтай харьцахдаа сээтэгнүүр зангаа аль болох хая. Тийм хэцүү нөхцөл байдлаас ухамсраараа зайлсхийх хэрэгтэй.

 

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Бүх зүйлээ амжуулж, оройтож унтахад гэмгүй. Маргаашийн ажлын эхлэлийг тавьсан л бол замаасаа бүү хазайгаарай. Хайрттайгаа юм уу хамгийн сайн найзтайгаа ярилцаж суух зав гарч магадгүй ч өдрийн уулзалтандаа хэт их удах хэрэггүй. Бизнесийн хамтрагч танд өөрийн санаа бодлыг хэлэх авч шуудхан амлалт өгсний хэрэггүй. Хайрттайгаа оройн зоогонд ороод эртхэн харьж амрахыг зөвлөе.

 

НУМ (11/22-12/21)

Дэглэм сахиж байгаа бол болгоомжтой байхыг анхааруулъя. Өдрийн цайнаас бусад цагаар гэдэс хоосон явахаа болих хэрэгтэй. Таны сэтгэл санаа зовохоор зүйл болохгүй бол амлалтаа зөрчсөн ч танд нэг их нөлөөлөхгүй. Та хувцас хунар, хоол хүнс, зугаа цэнгэл дээр гар огтхон ч татдаггүй хүн. Тиймээс та төсвөө хадгалж үлдэхийг хүсэж л байгаа бол хамгийн үнэтэй үнэтэй гэсэн барааг зардаг том дэлгүүрүүдэд орохгүй байхыг зөвлөе.

 

МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр нэлээд сайн муу холилдсон өдөр болох бололтой. Бүх зүйлийг төгс болгох гэж хичээх хэрэггүй, зүгээр л өөрийн хийж чадах хэмжээнд нь хийгээд орхихыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаа тогтворгүй байна. Ямар нэг хууран мэхлэлт тохиолдох бөгөөд бодит байдалд илүү их анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Байгалийн сайхан сэргэж байгаа газарт оч. Энэ нь таныг тайвшрахад туслах болно.

 

ХУМХ (1/20-2/18)

Сугалаа худалдаж авах, тэмцээнд орох, эсвэл жаахан бооцоо тавьж үзэхэд сайн үе. Энэ үед та их азтай байна. Сэтгэлийн хөдөлгөөнтэй байна. Эргэн тойрноо ойр дотнын хүмүүсээрээ хүрээлүүл. Та лав тэд нарын хайр халамжийг мэдрэх болно. Энэ нь танд сэтгэлийн хүчийг өгнө. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ. Залхуутай ч төлөвлөгөөндөө байгаа гэр орны ажлаа хийж үүрэг хариуцлагаа ухаар.

 

ЗАГАС (2/19-3/20)

Энэ бол хамгийн дээд боломжоороо өөрийгөө харуулж, хичээнгүй зүтгэл гарган гялалзах үе. Хэрэв энэ нь эерэг ололт амжилт, ашиг тус авчрах боломжтой бол та анхаарлын төвд байх хэрэгтэй. Эрүүл мэндийн юм уу хувийн асуудлаа сүүлийн үед анхаарахгүй явсан бол хувийн төлөвлөгөөндөө сувиллын эмчилгээг багтаасан эсэхийг нягтлах хэрэгтэй. Үсний шинэ засалт эсвэл будалт, бүтэн биеийн иллэг, цочирдуулан гайхуулсан шинэ хувцас зэрэг нь өөртөө итгэх итгэл, баталгааг буцааж өгнө. Энэ оройны олон нийтийн үйл ажиллагаа дээр ажигч гярхай байх хэрэгтэй.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.