Инээдэггүй хүмүүс АМАРХАН ХӨГШИРДӨГ

2018-04-15 11:07

       20 минутын инээд 15 минутын гимнастиктай тэнцдэг. Инээвэл залуужина ч гэдэг. Гэвч саяхныг хүртэл инээдийг “ид шид”-ийг тайлбарлаж чаддаггүй байлаа. Улмаар эрдэмтэн судлаачдын олон жилийн ажиглалт, судалгааны үр дүнд инээдтэй холбоотой ийм дүгнэлтүүд гарсан байдаг юм.

 

 

         СЭТГЭЛ ГУТРАЛЫГ ТАЙЛДАГ

       Инээх үед нүүрний булчин нь тархи руу онцгой хэлбэрийн цахилгаан импульс явуулснаар тархины үйл ажиллагааг сэргээдэг байна. Гэхдээ ингэж сэргээх гэж хошин шогийн бичлэг үзсэний хэрэггүй. Инээж байгаа мэт нүүрээ хувиргасан ч болно.

       Нэг минутын чин сэтгэлийн инээд кортизон, адреналин зэрэг стрессийн гормоны ялгаруулалтыг бууруулж, таашаалын гормон эндорфины хэмжээг нэмэгдүүлдэг.

 

 

         НҮҮРНИЙ АРЬСЫГ ЗАЛУУЖУУЛНА

       Инээхээр нүүрний арьс үрчийдэг юм гэж эндүүрдэг улс олон байлаа. Үнэндээ инээснээр нүүрний булчин ажиллаж, арьсны цусан хангамж сайжирдаг. Цусан хангамж сайжирна гэдэг тэжээлийн бодисоор илүү сайн хангагдана гэсэн үг юм. Ингэснээр цагаасаа эрт хөгширч, үрчийнэ гэж айлтгүй. Тэгэхээр инээж нүүрний гимнастикийг тогтмол хийж байх хэрэгтэй юм.

 

 

 

 

         ДАРХЛАА САЙЖРУУЛДАГ

       Инээд нь хүнийн биеийн эсэргүүцлийг сайжруулан, дархлааг дэмждэг. Ялангуяа өвөл, хавартаа дархлаа сулардаг цагаар онигоо уншиж, инээдмийн кино үзэхийг санал болгож  байна.

 

 

         ЗҮРХ СУДАСНЫ СИСТЕМИЙГ БЭХЖҮҮЛДЭГ

       Зүрхний ямар нэгэн эмгэгтэй хүмүүс барагтай бол инээгээд байдаггүй, илүү ууртай, ялихгүй зүйл дээр бухимддагийг эмч нар олон жилийн ажиглалтаар тогтоосон байдаг. Харин хөгжилтэй, чин сэтгэлээсээ инээж чаддаг хүмүүс тэр бүр зүрхний өвчинд нэрвэгдээд байдаггүй. Учир нь инээх нь судас болон зүрхний дотор талыг бүрхэж байдаг эндотели нэртэй эсүүдийг бэхжүүлдэг болохыг эрдэмтэд тогтоосон  байна. 10 минут инээхэд цусны даралт 10-20мм/м.у.б буурдаг тул даралттай хүмүүс туршаад үзэхэд гэмгүй.

 

 

         ӨВДӨЛТ НАМДААДАГ

       Инээхэд ялгардаг эндорфин нь өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг. Толгой өвдөх, бие тавгүйтэхэд инээхэд сэргээш болдогийг олон хүн биеэрээ мэдэрсэн байдаг.

 

 

 

         АМЬСГАЛЫН СИСТЕМИЙГ БЭХЖҮҮЛДЭГ

       Инээж байгаа хүний амьсгал авах явц удаан гүн болж, амьсгал гаргах нь маш эрчимтэй өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл өвөрмөцөөр амьсгалдаг. Энэ инээд нь амьсгалын замыг цэвэрлэж, цэр ховхлох нөлөө үзүүлдэг.

 

 

         ХАРЬЦААГ ХЭВИЙН БОЛГОНО

       Хаад, ихэс дээдэс дэргэдээ үргэлж алиа салбадай яагаад байлгадаг байсан бэ? Хариулт нь тун энгийн. Хүний хэлэхээргүй элдэв этгээд юм ярьж цугласан хүмүүсийг инээлгэн “томчууд”-аас хэт айх сэтгэлийн хүлээсийг тайлж, улмаар чин сэтгэлийн яриа өрнүүлэх орчныг бүрдүүлдэг байжээ. Тэгэхээр инээд, инээмсэглэлгүйгээр халуун дулаан яриа өрнөх боломжгүй юм. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.