Уламжлалт дуудлага худалдаа зохион байгуулагдахаар болжээ

2018-04-15 12:06

          Олон Улсын трэйнер, Монгол Улсын Алдарт Уяач, Завхан Аймгийн Тэлмэн сумын Э.Ганбат болон “Макс”-ын ах, дүү  Тод Манлайнуудын “Макс” угшлын адуун сүргээс дуудлага худалдааг /ирэх дөрөвдүгээр сарын 22-ны өдөр/  зохион байгуулна.

 

          Сүүлийн гурван жил завсарлаад байсан энэ дуудлага худалдаанд улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсан алдартай хурдан буянгуудын төл, монгол, эрлийз, 25%, 50% -тай азарга, азарган үрээ, байдаснуудыг худалдах юм байна.

 

          Энд сануулахад, өмнө нь энэ дуудлага худалдааг Бөхийн өргөө, SS Club, Айдсын Даваан дээр тус тус зохион байгуулсан. Үүнээс анхны худалдаа бөхийн өргөөнд болж морины дуучин гэдгээрээ олонд танигдсан гавьяат Г.Батбаярт хандив өгч байсан.  Дараа нь 2017 оны шинэ жилээр Асгат саарал азарганы төл даагыг дуудлага худалдаанд оруулж 27,0 сая төгрөгөөр зарж, Говь-Алтай аймгийн 57 хүүхдэд хуваан хадгаламж нээж өгсөн удаатай юм.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.