АНУ: Зорилго биелтэл ЦЭРГЭЭ Сирээс гаргахгүй

2018-04-16 10:10
Өнөөдөр ОХУ-ын эсрэг шинэ хориг тавина


    АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Никки Хэйли тус улсын энэ удаагийн Сирид өгсөн цохилтын зорилго бүрэн хэрэгжих хүртэл цэргээ гаргахгүй гэдгээ мэдэгдлээ.




    ESA— ОХУ: “Зориудаар үйлдсэн химийн дайралт гэгчийн хариуг авах болно”

    Никки Хэйлигийн хэлсэнчлэн АНУ тус цэргийн ажиллагаанд үндсэн гурван зорилго дэвшүүлжээ. Тухайлбал ямар ч тохиолдолд химийн зэвсэглэл ашиглахгүй болгох, Иракийн Исламын улс бүлэглэл, ISIS бүлэглэл бүрэн устгагдах,  мөн тэнд байрлах нь Ираны байдлыг ажиглах таатай нөхцөл юм  хэмээн тодорхойллоо.

 

    НҮБ-аас асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэхээр олон талт хэлэлцээр хийх хүсэлт гаргасан ч Сири улс татгалзсан хэвээр. Үүнийг Никки Хэйли “АНУ-тай хэлэлцээр хийх боломжийг Сири улс үл тоомсорлож буй” хэрэг гэв.

 

    Мөн тэрээр өнөөдөр /2018.04.16/ АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг дахин шинэ хориг тавих болсныг дурьдсан юм. Энэхүү хоригийн шалтгааныгОХУ Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадыг долоон жилийн турш дэмжсээр буй явдал хэмээн тайлбарлав. 

 

АНУ Сирид цохилт өгч эхэллээ

 

    Олон улсын ажиглагчид энэхүү хориг хүйтэн дайны уур амьсгалыг улам бүр өдөөсөн хэрэг хэмээн дүгнэж байна. 

 

    ОХУ-ын зүгээс холбоотон буюу АНУ,Франц, Их Британи улсууд нэгдэн Сирид цохилт өгсөн явдлын шалтаг болсон, зориудаар үйлдсэн химийн дайралт гэгчийн хариуг авах болно хэмээн мэдэгдлээ.

 

    Эргэн сануулахад: Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоо орших Зүүн Гута бүс нутагт Сирийн Засгийн газрын арми ОХУ-ын дэмжлэгтэйгээр босогчдоос тус бүс нутгийг чөлөөлөхөөр тулалдаж буй. Тус бүс нутгийн Дума хотод энэ сарын 7-нд хлорт бөмбөг хаяснаас хүүхэд эмэгтэйчүүд голлосон 87 энгийн иргэд амиа алдаж, олон хүний эрүүл мэнд ноцтой хохирсон. Уг явдалд холбоотнууд Сирийн Засгийн газрыг буруутгаж, улмаар өнгөрсөн бямба гаригт /2018.04.14/ тус улсад 103 пуужин харвасны 71-ийг замд нь устгасан мэдээ бий.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.