УИХ-ын гишүүн асан Су.Батболд бол Улаанбаатарын түүхэн дэх ХАМГИЙН СУЛ ДАРГА юм

2018-04-16 10:19


    Юм үнэнээрээ сайхан. Гашуун боловч үнэнийг шууд хэлчихэд сонссондоо ч сайн гэдэг юм. УИХ-ын гишүүн асан Су.Батболд Улаанбаатар хотын хамгийн сул дарга байсан гэж түүхэнд бичигдэхээр болчих шиг боллоо.




    Манайхан даргыг “алдаг” хүмүүс л дээ. Ямар ч эрэмбийн дарга тойрон хүрээлэгчидтэй болдог. Тойрон хүрээлэгчид нь даргыгаа “дэлхийн хаан” болчихсон шиг хайрцаглана. Хайрцаганд орсон дарга тэр хайрцагнаасаа гарвал л хага үсрэхэд бэлэн болчихсон байдаг. Тэгээд ч гарч ирээд л хага үсэрдэг.


    Ингэж унасан, улс төрөөс арчигдсан мөн ч олон дарга бий дээ.

 

    Дээр хэлсэнчлэн Су.Батболд дарга тэдний залгамж болж байх шиг байна. Бодвол, түүний эргэн тойрны хүмүүс “Дарга аа, та янзтай байгаа шүү” гэж "толгойг нь эргүүлдэг" байх. Гэвч тэр үнэхээр сул байна. Сарын өмнө гарсан нэг судалгааны дүнгээр Улаанбаатарын хотын иргэдийн хамгийн таалагддаггүй улстөрчдийн жагсаалтын дөрөвдүгээрт мань хүний нэр цохиж явна лээ. Ингэхээр ямар байгаа нь тодорхой шүү дээ.

 

    Су.Батболд Хотын даргаар ажиллаад хоёр жил болохдоо өөрөө “зохиосон” ганц ажил алга. Төрийн алба залгамж чанартай гэдэг л дээ. Гэхдээ төрийн залгамж чанарыг уламжлал гэвэл Су.Батболдын шинэ санаачлага нь шинэчлэл болно. Уламжлал, шинэчлэл хосолж байж юм урагшилна.

 

    Су.Батболд бол Э.Бат-Үүлийг үхтэл нь муулдаг хүн. Тэр юу хийсэн юм бэ гээд шуудхан л хэлнэ. Тэгсэн атлаа өөрөө Э.Бат-Үүлийн аль болохгүйг нь үргэлжлүүлэх гэж оролдоно.

 

Хар л даа, зээлийн хөрөнгөөр гүүрэн гарц барих болчихоод хэрхэхээ мэдэхгүй баларч байна. Э.Бат-Үүлийн гаргасан хамгийн коммунист шийдвэр болох дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгон гэж үзэв. Үүнийг өөрөөр шийдэж болно шүү дээ. 

 

    Арваас дээш жилийн насжилттай, хотын утаанд хандив өргөдөг машинуудыг журамлаж болно. Бас хувиараа такси эрхлэгчдийг хариуцлагатай, бүртгэлтэй болгох дээр анхаарч болно.


Ердөө л жаахан зориг хэрэгтэй юм, Су.Батболдод. 

 

    Дээрээс нь мань эрийн арагшаа суугаад, хөдөлж ч чадахгүй байгаа нь удахгүй болох Нийслэлийн МАН-ын Бага хуралтай холбоотой гэх юм билээ. Тэр хурлаар Су.Батболд жинхэлчих санаатай гэж байгаа. Намын даргыгаа өөрийг нь дэмжих байх гэж горьдож байгаа дуулдаж байна. Гэхдээ У.Хүрэлсүх Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын дарга болгочихоод 2020 онд юу бодож сонгуульдах вэ дээ.

 

    Одоо бол Су.Батболдын оронд чангадуухан, ширүүндүүхэн, зоригтойхон дарга хэрэгтэй байгаа юм. Харизмтай улстөрч л Су.Батболдын алдсан хугацаа, нийслэлд уруудсан МАН-ын нэр хүндийг нөхөж байж энэ нам 2020 оны сонгуульд эрсдэл бага амсах болно. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 5 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (5)

Даш /103.26.194.222/

2018-04-22 15:09

За мэдэхгүй. Энэ попчин яг юу хийж бүтээснийг хэлээд өгөх хүн бна уу? Миний мэдэхийн шөнийн гудамж гэж хайран сайхан ургаа моддыг тайрч хаяад хэдэн вандан сандал тавьж хэдэн гэрэл өлгөсөн. 17 тэрбумыг зарсан гэж байгаа. Битлзийн хөшөөний орчмыг үзлийн мужхай ха[хориотой үг]гаар ха[хориотой үг]д жил болж бна. Аан бас саяхан зөвшөөрөлгүй гэж зүүн талд нь нэг байшингийн залгааг нураагаад балгас болгоод орхисон. Харин өөрийхөө суудаг өрөөг их гоё болгосон гэсэн байх шүү!!!

Хариулах 0 0
Зочин /192.64.13.62/

2018-04-16 15:33

муу сайнч Батболд нь дээр байхаа.Яджил хүчин хийгээд авлига аваад яваад байхгүй шд

Хариулах 0 0
Зочин /54.39.46.86/

2018-04-16 15:32

УИХ-д хэд хэдэн удаа суусан, хоёр ч удаа сайдын алба хашсан улс төрийн тогоонд хангалттай буцалсан ийм л хүн . Гэтэл СУ.Батболдоос илүү аваад явчих хүн байна уу ? хэлдэг арав хийдэг шиг л ажил хийсэн хүнийг л шүүмжлэх юм хамгийн гол Нийслэлийн МАН-ын дарга болчихвол хамтад нь удирдаад аваад явчих чадвар Батболд-д байгаа гэж бодож байна

Хариулах 0 0
Зочин /66.70.147.196/

2018-04-16 15:31

ХОЁР жил болоход хотын дарга гарт барьж нүдэнд харагдахаар бүтээн байгуулалт зөндөө л хийлээ цаг хугацаа хүлээхгүй гэдгийг тэр мэдсэн юм шиг маш олон зоригтой шийвдэр гаргаж ажилласан энэ намыг ирэх сонгуулиар сонгох хэрэгтэй хотын дарга хогондоо дарагдсан.үмхий үнэртсэн түгжирсэн манайх шиг хотыг энэ хүн нэг нэгээр асуудлыг шийдэж байна

Хариулах 0 0
Зочин /182.160.5.69/

2018-04-16 15:30

Батболдыг авлига авлаа хулгай хийлээ гэж сонсоогүйн бн.Бат Үүл шиг хүүдээ төрийн мөнгө өгч офшорт данс нээгээгүй байх.Шудрага болохоороо бусаддаа ад үзэгдээд захиалгаар шүүмжлүүлж байгаа боловуу гэж бодож байна

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.