Өрнөдийн ЦОХИЛТООС ХАМГААЛАХАД Зөвлөлтийн үеийн системийг ашиглажээ

2018-04-16 11:20
Сирид S-300 пуужин нийлүүлэх болсон тухай тус уулзалтаар дурьдсангүй


    Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад ОХУ-ын зарим хууль тогтоогчидтой өчигдөр /2018.04.15/ уулзжээ. Тэрээр уулзалтын үеэр “Энэ удаагийн цохилт өрнөдийнхний түрэмгийлэл” хэмээн тодорхойлов.




    ESA— Димитри Саблин: “Тэдний цохилтыг 1970-аад оны үеийн пуужингаар эсэргүүцэж чадлаа”
Тус уулзалтаар долоо хоногийн өмнө Сирийн Дума хотод болсон химийн зэвсгийн дайралтад АНУ, Франц, Их Британи улсууд Сирийг буруутгаж химийн зэвсэглэлийн баазуудыг устгах зорилгоор тус улсад хийсэн пуужингийн цохилтын талаар хэлэлцсэн байна.  Ассад энэ үеэр хуучин Зөвлөл Холбоот Улсын үед ашиглаж байсан агаарын дайралтаас хамгаалах систем өрнөдийн цохилтоос хамгаалахад тусласанд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр “Өрнөдийн гурван талт холбоотон Сирийн эсрэг хийсэн хүчирхийллээ худал мэдээлэл дээр үндэслэн явуулсан” хэмээн цохон тэмдэглээд, “ОХУ, Сири улсууд зөвхөн террористуудын эсрэг тулалдаад зогсохгүй Сирийн тусгаар тогтнолыг хамгаалахын тулд нэг тал болон тулалдаж буй” гэдгийг Оросын эрх баригчдад хандан хэлжээ.

    ОХУ Сирид S-300 пуужин нийлүүлэх болсон тухай мэдээлэл цацагдаад буй хэдий ч уулзалтаар энэ тухай хараахан дурьдсангүй. 

    Башар Аль Ассад сэтгэл санааны хувьд тогтвортой байгаа бөгөөд нийслэл Дамаск хотноо ажил үүргээ хэвийн явуулж буй талаар “Ройтерс” дамжуулжээ. 

    Уулзалтанд оролцсон ОХУ-ын улс төрчдийн нэг Димитри Саблин “Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа Ассадын хэлсэн үгийг ишлээд “Бид өчигдөр Америкийн түрэмгийллийг үзлээ. Харин бид тэдний цохилтыг 1970-аад оны үеийн пуужингаар эсэргүүцэж чадлаа. Ерөнхийлөгч Ассад Сибирьт болох уулзалтын урилгыг хүлээн авсан бөгөөд одоогоор хугацаа товлогдоогүй байна” гэв. 

 

АНУ: Зорилго биелэтэл ЦЭРГЭЭ Сирээс гаргахгүй

 

    Дашрамд дурьдахад: Зарим эх сурвалж холбоотны зүгээс харвасан пуужингийн тоог 103 гэж буй ч “Ройтерс” 105 хэмээн мэдээлж байна. Эдгээр пуужингийн 71-ийг Сирийн зүгээс амжилттай устгасан юм.

 

    Пентагон холбоотны пуужин Сири дэх гурван химийн зэвсэглэлийн баазыг устгасан хэмээн мэдэгдсэн юм. Харин Сирийн тал энэ мэдээллийг үгүйсгэжээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.