Б.Сангидорж: Шарилжны харшилтай иргэд эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэснээр ЭДГЭРЭХ БОЛОМЖТОЙ 

2018-04-16 11:45

 
    Улаанбаатарчуудын нус, нулимст нь хутгадаг харшлын улирал айсуй. Бохирдсон хөрс нь шарилжны ургах таатай нөхцөл болдог учраас шарилжны харшлыг хот газрын өвчин гэх юм. Шарилжны харшилтай иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор Арьсны өвчин судлалын үндэсний төвд /АӨСҮТ/ вакцинд хамрагддаг бөгөөд бүртгэлийн тоо хязгаартай байдаг. Энэ вакцинд хамрагдсан иргэд нэг зуныг харшлаас дарлуулахгүйгээр өнгөрүүлэх ч вакцинд хамрагдаж чадаагүй иргэдийн хувьд зуныг өнгөрөөх нь хүндхэн асуудал болдог. Элдэв янзын эм ууж, хамрын дусаагуур, алчууртай зуныг өнгөрүүлдэг. Тиймээс харшил хөдөлсөн үед түүнийг бууруулах, вакцинд хамрагдаагүй иргэд хэрхэн эмчилгээ хийлгэх вэ? Энэ талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын лабораторийн эрхлэгч, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Сангидоржтой ярилцлаа.

 



 

 

    ESA—  Жил бүрийн энэ үед Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс харшлын вакциныг хийдэг. Тус төвийн вакцинд хамрагдаж чадаагүй иргэд дахин вакцинд хамрагдах боломжтой юу? 

    — Манай улсад 1970 оны сүүлчээс шарилжийн төрлийн ургамлын цэцгийн тоосноос үүдэлтэй харшлаас сэргийлэх алергин вакцин хийх асуудлыг хөндөж, тарилгаар хийх ажлыг эхлүүлж байсан. Энэ ажил өнөөдөр тэр дундаа манай улсын хүн амын дунд тохиолдож байгаа нийт харшлаар өвчлөгчдийн  80 орчим хувийг өвчлүүлж байгаа шарилжийн төрлийн ургамлын цэцгийн тоосноос үүдэлтэй харшлаас сэргийлэхэд онцгой ач холбогдолтой эмнэлгийн нэг практик арга байгаа юм. Энэ аргыг дэлхийн олон улсад хэрэглэдэг бөгөөд хүн амын дунд энэ өвчлөлийг багасгах, урьдчилан сэргийлэх оновчтой аргуудын нэг юм. Манай улсын эмч мэргэжилтнүүд олон улсын түвшинд хийсэн энэ алергин вакцин бэлдэх асуудалд анхаарч ажиллаж ирсний үр дүнд бид цацлага, алергин шахмал, алергин тарилга алергинуудыг практиктаа нэвтрүүлсэн.

 

    Шарилжийн тоосноос үүдэлтэй харшлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчилгээ хийхэд хамгийн тохиромжтой хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-аас эхэлж байгаа юм. Яагаад вэ гэвэл шарилжийн төрлийн ургамлууд долоодугаар сарын эхний 10-наас наймдугаар сард цэцэглэдэг. Энэ үед өвчин үүсэх нөхцөл шалтгаан нь бүрддэг юм. Тэгэхээр энэ өвчин үүсэх шалтгааныг бүрдэхээс 2-2,5 сарын өмнө шарилжны төрлийн ургамлын тоосны харшилаас сэргийлэх эмчилгээний өвөрмөц алергинийг хэрэглэж болно. Ингээд харшилтай хүмүүс энэ алергин хэрэглэснээрээ алергинаа мэдрэх чадвар нь багасаж мэдрэхгүй болж дархлах систем нь идэвхижиж сайжирч, улмаар харшилтай хүмүүс шарилжнаас харшилахгүй болдог.

 

    Алергин вакцинд хамрагдах иргэдийг дөрөвдүгээр сарын 5-ыг хүртэл бүртгэдэг бөгөөд үүнээс өмнө иргэдэд үнэгүй сорил тавигддаг. Өмнөх жилүүдэд АӨСҮТ-ийн хяналтад байсан 200 орчим өвчтөнд болон лабораторийнхоо хүчин чадлын хэмжээнд шарилжны харшлаас сэргийлэх өвөрмөц алергинаа тарилга хийж байсан бол энэ жил 600 гаруй хүнд харшлын вакцин хийхээр төлөвлөж, ажлыг эхлүүлээд байна.  Энэ бол олон жил хийсэн судалгааны ажлуудын үр дүн бөгөөд ирэх жилээс харшлын вакциныг үйлдвэрлэлийн чиглэлд оруулна.

 

    Энэ жил вакцинд хоцорсон хүмүүс дахин вакцинд хамрагдах боломжгүй. Гэхдээ вакцинд хоцорсон хүмүүс бол эмчилгээнд явж болно. Улаанбаатарт манай төвөөс гадна харшлын хувийн эмнэлгүүд олон байдаг учраас тухайн эмнэлгүүдэд сорил тавиулж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэдгээ л ойлгох хэрэгтэй.
ESA:  Харшлын сорил үнэгүй тавьдаг гэж дурдсан. АӨСҮТ-ийн сорил тавих хугацаанаас хоцорсон хүмүүс ч гэсэн сорил тавиулах боломжтой юу?

 

    Боломжтой.  Манай төв болон бусад харшил судлалаар эмнэлгийн тусламж үзүүлж байгаа улсын бөгөөд хувийн хэвшлийн эмнэлгүүд сорил тавьдаг. Эдгээр эмнэлгүүд дээр очоод нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлээд сорил тавиулж болно. Ер нь харшлын вакцинаас хоцорлоо гээд айгаад байх хэрэггүй. Яагаад гэвэл сорилоо тодруулаад эмчтэйгээ тохиролцоод эмийн болоод бусад чиглэлээр эмчилгээ хийлгэж болно.

 

    ESA— Харшил хөдөлсөн байх үеэр буюу долоодугаар сарын 15-наас хойш харшлын идэвхжилтийг нь сааруулах эмчилгээ байдаг уу?

 

    — Байна. Хангалттай байна. Вакцин бол зөвхөн тухайн харшил төрүүлэгчид нь дасгаж байгаа үйлдэл юм шүү дээ. Харшил эд хөдөлж эхэлсэн үед зөвхөн нэг биш олон төрлийн харшилтай хүмүүсийг бол эмчлэх олон аргууд байдаг. Эмийн эмийн бус өвөрмөц эмчилгээ гэсэн аргууд бий. Бусад халдварт өвчнүүдийг бодвол ургамлын тоосны харшлууд бол эмчлэгдэх бүрэн бололцоотой. Гэхдээ бол дэлхий нийтэд одоогоор  төгс төгөлдөр эмчилгээг хараахан боловсруулаагүй ч бас дэвшилтэт олон аргууд нэвтэрч эмчилгээний үр дүн дээшилж хоног хоногоор шинэ аргууд нэвтэрч байна. 

 

          ESA— Жишээ нь 14, 15 жил харшлаар өвчилж байгаа хүмүүс байдаг. Шарилжны харшил хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?


    — Дэлхий нийтэд ургамлын тоосноос үүдэлтэй харшлын эмнэлэг зүйн онцлог шинжүүдийг судалсан олон материалууд байдаг. Ямарваа нэгэн харшилтай хүмүүсийн харшил хөдлөх юм бол олон жил эмчилгээгүй явах юм бол өвчнийхөө эмгэг зүйн хүнд хэлбэрүүдэд шилждэг. Хамар амын шуухинаатай, хамар нус гоожимтгой байсан бол амьсгалын зам руугаа хүндэрч гуурсан хоолойн багтраатай хам шинжүүд рүү орох аюултай. Өвчин хүндрэх тусмаа өвчтөнийг улам л хүндрүүлнэ гэдэг ойлгомжтой шүү дээ. Тэглээ гээд өөрийгөө айлгаж, стрэсстүүлж болохгүй. Хамгийн гол нь эмчилгээнд явах ёстой бас өвчлөөд олон жил болсон бол мэргэжлийн эмч нартайгаа холбогдож эмчилгээ хийх арга тактикаа боловсруулж, эмчийнхээ заавар горимыг алдахгүй эмчилгээгээ хийлгэснээр эдгэрэх бололцоотой.

 

    ESA— Хүний дархлаа сулрах тусам харшил хүндэр гэдэг. Харшил хөдөлсөн үед иргэд хэрхэн дархлаагаа дэмжих вэ?
 

    — Хүний бие организм гадаад орчинд хариу урвал өгч байдаг. Тэр нь хэт мэдрэг хэлбэрээр илрэхийг харшил гэж нэрлээд байгаа юм. Харшлыг зөвхөн дархлаатай холбож ярих нь сул талтай. Эмч хүний хувьд хэлэхэд хүний дархлаа муудах, харшил хөдөлгөгчийн нөлөө ихсэх, орчны бохирдол нэмэгдэх зэрэг олон шалтгаан бий. Шарилжны харшил хөдлөх үндсэн нөхцөл шалтгаан гэж байдаг. Тодруулбал бохирдсон орчинд байгаль дэлхий ногоон бүрхэвчээ хадгалахын тулд хөл газрын ургамал ихээр ургах, хотжилт ихэсч, хүний амьдралын хэв шинж өөрчлөгдөхийн хэрээр шарилжны харшил үүсэх шалтгаан нэмэгдэж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын барилгажилт нэмэгдэж байгаа хэдий ч ногоон байгууламжийн асуудал тун хүнд. 1970-1980 оны үед Улаанбаатарын ногоон байгууламж ямар байсан вэ? тэр үед харшилтай хүн байгаагүй. Ингээд хот өөрчлөгдөж ногоон байгууламж устах, тоосжилт нэмэгдэхийн хэрээр шарилжны харшил нэмэгдэнэ. Уг нь ногоон байгууламж хангалттай байх шарилжнаас дэгдэх тоосонцрыг бусад төрлийн ургамлын ялгаруулах хий, тоосоор дардаг юм. Манайд шарилжны тоос дарах хэмжээний бусад төрлийн ургамал байхгүй учраас л Улаанбаатарчууд харшлаар өвчлөөд байгаа юм шүү дээ. Тэгэхээр хотыг төлөвлөх, барилга барихдаа л ногоон байгууламжийн асуудлыг шийдэж чадвал бид шарилжны харшлаас салж чадна гэсэн үг.

 

    Харин харшил эхэлсэн үед шим тэжээлтэй хоол идэхээс эхлээд дархлааг дэмжих олон арга бий. Хамгийн гол нь мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авч, зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй.

 

    ESA—  Шарилжны харшилтай хүн давхар өөр харшилтай байдаг уу?
 

    — Байна. Ер нь харшламтгай шинж чанар хүнд удамшдаг бөгөөд үүний улмаас хүн юунаас ч харшилж болно. Мөн зөвхөн өөрөө харшлаад зогсохгүй үр хүүхэд нь харшилтай байх магадлалтай. Тухайлбал эцэг эх хоёулаа харшламтгай шинж чанартай бол хүүхэд нь харшилтай байх магадлал 70-80 хувь байдаг. Харин эцэг эхийн аль нэг нь харшламтгай бол хүүхэд нь 50-60 хувь харшилтай байх магадлалтай гэсэн судалгааг олон улсын түвшинд  хийсэн байдаг.

    Ингээд дүгнэхэд харшил бол нийгмийг хөгжлийн дагасан өвчин бөгөөд урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл орчинд амьдрах ёстой.

 

     ESA— Эрүүл орчин гэхээр хотыг зөв зохион байгуулж, ногоон байгууламжийг нэмэх ёстой гэсэн үг үү?

    Тиймээ. Улаанбаатарт сүүлийн 10-20 жил дандаа байшин барилаа. Гэвч ногоон талбай үгүй болж, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжаа хот төлөвлөлтөөсөө хассан. Ингээд л эрүүл бус орчин үүсч хүмүүс суурин газрын хүмүүс шарилжны харшилтай болох нь нэмэгдээд байгаа юм. Дээр дурьдсан хотын ногоон массыг нэмж, шарилжаас үүсэх тоосонцрыг дарж чадах юм бол иргэд шарилжны харшлаас ангижрах болно.

 

    Одоо нэгэнт барьсан барилгыг буулгаж чадахгүйгээс хойш тухайн байшингийн эзлэх талбайд тохирсон ногоон байгууламжийн татварыг авдаг байх ёстой. Байшингаа барихдаа ногоон байгууламжаа барьж чадаагүй учраас ийм хэмжээний мөнгийг хотод төлдөг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ингээд цугларсан мөнгөөр нь хотын удирдлагууд ногоон байгууламжийг хийдэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулдаг байх ёстой юм. Энэ бол дэлхий нийтэд тавигдаж байгаа шаардлага шүү.

 

ESA— Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 5 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (5)

Зочин /93.66.204.167/

2018-10-24 07:52

ULAN BATOR миний хүмүүс Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад [хориотой үг]рдлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Хариулах 0 0
Maira /105.112.38.198/

2018-08-26 05:18

Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН НӨХӨӨРӨЛ ЖИЛ ЛИСС ХХК-ийн зээлдэгч Калифорни. Би өнөөдөр маш сайхан өдөр байна ЖЕЙЛС ЖИШИГ ЛУЙН НЭМЭГДЭЛ БОДЛОГО , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдан авахаар болсон Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө Миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзээд сэтгэлээр унасан, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх ёстой байсан тул би очсон a Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй боловч би өөрийнхөө туршиж үзсэн 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад [хориотой үг]рдлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанид зээлээ авч, Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээлгэн өгсөн.  Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг.

Хариулах 0 0
albaker /93.65.89.201/

2018-06-25 06:21

Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Хариулах 0 0
williams owen /197.211.61.53/

2018-05-09 19:57

Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Хариулах 0 0
johnson /197.211.61.53/

2018-05-01 13:23

Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өдөр өнөөдөр таны зээлийг баталгаажуулахын тулд (fundservice0@gmail.com) ямар ч төлбөрийг хийхгүй                                               унш.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.