Ши Жин Пин Тайваньд дахин АНХААРУУЛГА өглөө

2018-04-16 13:20
2015 оноос хойш Тайваньд жинхэнэ зэвсэг хэрэглэсэн сургуулилт болоогүй


    БНХАУ-ын тэргүүн Ши Жин Пин Тайваньд хатуу анхааруулга илгээсэн тухай “Си Эн Эн” мэдээлжээ. Тайвань АНУ-тай харилцаагаа улам гүнзгийрүүлж, улмаар Тайваний хоолойджинхэнэ зэвсэг хэрэглэсэн цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж буй нь энэхүү сануулгын шалтгаан юм.




    ESA— Тайвань: “Гадны ямар ч довтолгоонд улсаа хамгаалах чадвартай гэдгээ харуулна. Үүнд ард иргэд бүрэн итгэлтэй байж болно”

    Энэ долоо хоногийн лхагва гаригт /2018.04.18/ хийхээр товлосон энэхүү сургуулилт нь Хятадын Тэнгисийн цэргийн хувьд 2015 оны есдүгээр сараас хойш болоогүй жинхэнэ зэвсэгт сургуулилт юм. Тус онд Хятадын тэргүүн Ши Жин Пин Тайваний ерөнхийлөгч асан Ма Ин Жоу-тай түүхэн уулзалт хийсэн бөгөөд тэр цагаас хойш энэ явдал дахин давтагдаагүй байв. 

 

    Тайваний одоогийн ерөнхийлөгч Цай Ин Вэн салан тусгаарлах бодлого баримталж буй нь Хятадын төв засгийн газартай дахин зөрчил үүсгээд буй. 

 

АНУ Тайванийн “АРЫГ ДААНА” гэв

 

    АНУ Тайваньтай улам нягт харилцаа тогтоож буйд Хятадын засгийн газар эрс шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал өнгөрсөн сарын дотор эдгээр улсууд хоёр ч хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Ши Жин Пин тухай бүрт нь анхааруулга хийж байсан юм.

 

                                                                                   БНХАУ: Америкчууд Тайванийг ХӨЗӨР БОЛГОН ашиглаж байна

 

    Ши Жин Пиний энэ удаагийн сануулгын тухай олон улсын бодлого судлаач Коллин Кох “Юуны өмнө Хятадын тэнгисийн цэрэг ямагт бэлэн байдалд байдаг. Хоёрдугаарт Тайвань илүү алхам хийхгүй байсан нь дээр гэдгийг илэрхийлсэн” хэмээн дүгнэжээ. Ялангуяа өнгөрсөн долоо хоногт Хятад улс тэнгисийн өргөтгөсөн цэргийн сургуулилт хийх үеэр Ши Жин Пин биечлэн оролцсон бөгөөд улам сайжруулах чиглэл өгч байсан нь энэхүү дүгнэлтийг хийх болсон нэгэн шалтгаан юм.

 

    Тайваны Батлан хамгаалахын сайд ирэх сургуулилтын талаар хийсэн мэдэгдэлдээ “Гадны ямар ч довтолгоонд улсаа хамгаалах чадвартай гэдгээ харуулна. Үүнд ард иргэд бүрэн итгэлтэй байж болно” гэв.

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.