Smartcar системийг ЕСӨН ТӨРЛИЙН үйлчилгээгээр хөгжүүлнэ

2018-04-16 14:41

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран Smartcar.mn системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж, 9 төрлийн үйлчилгээг шинээр хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

 

  • Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах үйлчилгээ;
  • Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ;
  • Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх үйлчилгээ;
  • Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн үйлчилгээ;
  • Е, C зөвшөөрөл олгох үйлчилгээ;
  • Жолоодох эрхийн оноо шалгах үйлчилгээ;
  • Жуулчны тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээ;
  • Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг фото зураг, байршлын хамт SMARTCAR application-р мэдээллэх;
  • Төлбөртэй зогсоолын мэдээлэл хүргэх зэргээр хөгжүүлэлт хийж, шат дараалалтайгаар хэрэглээнд нэвтрүүлэх юм байна. 

 

ESA:  Smartcar.mn цахим сайтын тусламжтайгаар жолоочид цаг заваа алдахгүйгээр тээврийн хэрэгслийн албан татваруудаа төлөх боломжтой юм. Ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжтой болсон.

 

Энэ он гарсаар 8200 орчим иргэн SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан татвар хураамжаа төлсөн байна.

 

 

 



 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.