Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын УРИА ҮГ батлагджээ

2018-04-16 16:13
Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил эрчимжиж байна

    Энэ сарын 27-нд болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын уриа үг батлагдсан тухай Хөх ордноос өнөөдөр /2018.04.18/ мэдээллээ. Уулзалт Өмнөд Солонгосын хилийн зурваст орших Энх тайвны ордонд болно.




    Сүүлийн 11 жилийн хугацаанд болоогүй хоёр орны дээд хэмжээний уулзалтыг дэлхий дахин чих тавин хүлээж буй. Энэ удаагийн уулзалт “Энх тайван, Шинэ эхлэл” уриан дор явагдах нь тодорхой боллоо.  Хөх ордны мэдээлж буйгаар уг урианы албан ёсны онлайн хэлэлцүүлгийн талбар маргааш үдийн үед олон нийтэд нээгдэх гэнэ. 

 

ESA - Хойд Солонгосын удирдагч 1950 оноос хойш анх удаа Өмнөдийн хилийн дээсийг алхана.


     Хоёр ороны дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил эрчимжжээ. Энэ уулзалт 1950 оноос хойш анх удаа Хойд Солонгосын удирдагч Өмнөдийн хилийн дээсийг алхах түүхэн үйл явдал байх болно.


    Эргэн сануулахад: Хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн Өвлийн олимпын 23-р наадмаас хойш эрс нааштай болсноор албан ёсны дээд хэмжээний уулзалтын хугацаа товлосон юм. Хойд Солонгос зөвхөн Өмнөд Солонгос төдийгүй АНУ, Япон зэрэг улстай дээд хэмжээний уулзалт товлох асуудал нааштай яригдаж байна. 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.