Коми: Трамп СОЛИО ӨВЧНИЙ эхний шатандаа байх эсэх надад хамаагүй

2018-04-16 17:40

     АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирал асан Жэймс Коми Дональд Трампын тухай түүнийг “ёсзүйн хувьд ерөхийнлөгчийн албанд тэнцэхгүй, бүсгүйчүүдэд амьгүй цогцос мэт ханддаг, сонгуулийн ажилд нь Оросууд бохир аргаар оролцсон байх магадлалтай” зэргээр ярьжээ.




     ESA - Холбооны мөрдөх товчооны одоогийн тусгай төлөөлөгч Роберт Мюллерийг Дональд Трамп халах бүрэн магадлалтай бөгөөд Оросууд түүний сонгуулийн дүнд бохир аргаар нөлөөлсөн байх боломжтой.


    Тэрээр “АВС”-д өгсөн ярилцлагадаа Дональд Трампын тухай “Түүний ухаан санаа хэвийн бус, солио өвчний эхний аштандаа яваа эсэх нь надад хамаагүй. Би түүнийг эрүүл мэндийн хувьд ерөнхийлөгчид тэнцэхгүй хүн гэж бодохгүй байна. Харин ёсзүйн хувьд тэнцэхгүй гэж боддог. Манай улсын ерөнхийлөгч хүндлэлийн бэлгэ тэмдэг болж, улс орныхоо гол үнэт зүйлсийг сахин хамгаалах учиртай. Хамгий чухал нь үнэнч шударга байдал. Энэ ерөнхийлөгчийн хувьд тийм байж чадахгүй байна” гэв.


    Коми өнгөрсөн жил Дональд Трампд халагдсаныхаа дараа тус телевизэд өгсөн ярилцлагадаа “Трамп ямагт худал хэлж байсан. Шүүхэд нөлөөлсөн ч байж мэднэ” гэж хэлж байлаа. Харин уг ярилцлага цацагдахаас хэдхэн цагийн өмнө Трамп сөрөг арга хэмжээ авч “Коми маш олон удаа худал хэлсэн хэмээн” мэдэгдэж байв хэмээн “Би Би Си” дамжуулав.


    Коми уг ярилцлагадаа Холбооны мөрдөх товчооны одоогийн тусгай төлөөлөгч Роберт Мюллерийг Дональд Трамп халах бүрэн магадлалтай бөгөөд Оросууд түүний сонгуулийн дүнд бохир аргаар нөлөөлсөн байх боломжтой гэснийг “Си Эн Эн” онцолжээ.


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.