Оюутолгойд дэлхийн гуравт орох хүчин чадалтай PC-1 анхдагч бутлуурыг суурилууллаа

2018-04-17 08:09

“Оюутолгой”-н гүнийн уурхайг бүтээн байгуулалтаас  үйлдвэрлэлийн үе шат руу шилжүүлэхийн тулд хэд, хэдэн чухал байгууламжийг ашиглалтад оруулах ёстой. Тэгвэл гүний уурхайд дэлхийн гуравт орох хүчин чадал бүхий "PC-1" анхдагч бутлуурыг суурилуулах хөрс нь  бий болжээ. Өөрөөр хэлбэл газар доорх "байшин"-г барихын тулд гадаад, дотоодын маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байна.

Олимпийн таван усан сантай тэнцэхүйц буюу 12 800 куб метр эзэлхүүнтэй талбайн малталтын ажлыг 15 хүн 210 хоногт багтаан дуусгажээ.  Төслийн туслан гүйцэтгэгч болох “Даян  контракт майнинг” дотоодын компани дээрх малталтыг ямар ч осол авааргүйгээр амжилттай гүйцэтгэв. “Оюутолгой” компани дэлхийд томоохон малтлагад тооцогдох уг камерыг “Аварга” хэмээн нэрийдсэн нь учиртай гэнэ. Бүрэн ашиглалтад орсны дараа дээрх камераар хоногт 4000 мянган тонн хүдэр дамжих нөхцөл бүрдэх аж. Улмаар үйлдвэрлэлийн идэвхтэй олборлолт явж буй талбараас чулуулгийг туузан дамжуургаар гадаргуу руу зөөвөрлөж болохуйц хэмжээнд хүртэл бутлах төв цэг нь анхдагч бутлуурын хэсэг байх гэнэ. “Анхдагч бутлуур”  нь 9 метр буюу Сүхбаатарын хөшөөтэй тэнцэхүйц өндөртэй, жин нь 300 тонн бөгөөд “Боинг- 747” онгоцтой дүйх аж. 

 

Өнгөрөгч бямба гарагт “Аварга” камерын нээлтийн туузыг Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армонда Торрес, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, “Copper and Diamonds” компанийн гүйцэтгэх захирал Арнауд Сайрат,  “Даян контракт  майнинг” компанийн дэд захирал Б.Баярцэнгэл нар хайчилж, албан ёсоор нээснээ зарлав. 
“Оюутолгой” гүний уурхайд блоклон олборлох аргыг ашиглах бөгөөд хүдэр нуралтаас үүдэлтэй чулуулгийн даралтыг хянахын тулд хөндийг тасралтгүй өргөтгөх юм байна. Ингэхдээ бэхэлгээг тусгай нарийн шийдлээр төлөвлөн хийсэн нь анхаарал татсан юм. Газрын гүнд хэвийн бэхэлгээнээс гадна нуман хэлбэр үүсгэн тогтворжилтыг сайжруулах зорилгоор 22 мм-ийн диаметртэй  бүдүүн кабель боолтыг газрын  гүнд буюу 14 метрт суулгажээ.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.