Бөхийн өргөөнд товлосон БАРИЛДААН, ТОГЛОЛТЫГ цуцлав

2018-04-17 10:11

           Өнгөрсөн амралтын өдрүүдэд /дөрөвдүгээр сарын 14,15/ өрнөсөн үймээн самууны улмаас болж Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах үйл ажиллагаа болон урлагийн тоглолтуудыг цуцалсан байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагаас эхлэн цагдаагийн хамгаалалтад авчээ. /өнгөрсөн баасан гаригаас бямбад шилжих үдэш  Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтох гарьд, хүргэн А.Сүхбат аварга болон Ч.Бүрэнтөгс, Н.Батсуурь Ө.Бат-Орших нарын  Увс нуур дэвжээний бөхчүүд Бөхийн өргөөнд очиж бужигнаан үүсгээд байсан юм/ 


          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд  хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс  үйл ажиллагааг нь түр зогсоожээ.


          Энэ дөрвөн сарын тухайд Монгол бөхийн өргөөнд нийт найман барилдааныг зохион байгуулахаар хуваарь гаргаад байв. Үүнээс Ардчилсан намын 28 жилийн ойн барилдаан болж амжсан  бол энэ сарын 14-нд болох нийтийн монгол, шандастан болон өсвөр бөхийн хаврын улирлын барилдаан, 15-нд болох "Сонгинохайрханы хишиг" улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан хойшилжээ.

 

          Улмаар дөрөвдүгээр сарын 21-нд Улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, харин 22-нд Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан, мөн энэ сарын 28-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 29-нд Монгол Улсын гарьд цолны хүндэтгэлд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болохоор төлөвлөөд байсан юм. Мөн дуучин П.Идэржавхлан, О.Гансувд, Б.Батболд нар тоглолтоо хийх боломжгүй болжээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.