68 настай РИЧАРД ГИР ирэх сард хуримлана

2018-04-17 10:50

          Жүжигчин Ричард Гир ирэх тавдугаар сарын 5-нд  Вашингтонд “ээлжит” хуримаа хийхээр төлөвлөжээ.



 

    Өөрөөр хэлбэл 68 настай тэрээр сэтгүүлч Алехандра Сильватайгаа /35 настай/  үерхсэн гурван жилийн түүхийг хуримын бөгжөөр баталгаажуулахыг хүссэн байна.


          Энэ хурим Ричард Гирийн хувьд энэ нь гурав дахь гэрлэлт юм. Тэрбээр өмнө нь модель Синди Кроуфорд, Кэри Лоуэлл нартай гэрлэж байлаа.


          Холливудын алдартны хувьд дөрвөн жилийн өмнө хоёр дахь эхнэр Кэри Лоуэллоос /одоо тэрээр 56 настай/ өрх тусгаарлаж, гоонь эрийн амьдралыг сонгосон юм. Тэд хамтдаа 11 жил амьдарснаас гадна гэрлэлтээ албан ёсоор батлуулахаасаа өмнө долоон жил хамтран амьдарсан аж. Ричард, Кэри нар 17 настай нэг хүүтэй юм. Мөн Кэрийн өмнөх гэрлэлтийн Ханна гэгч охинтой.


          Ричардтай суухаасаа өмнө Кэри хоёр ч удаа хүнтэй гэрлэж байсан бол Гир 1990-ээд оны үед загвар өмсөгч Синди Кроуфордтой ханилж байсан юм. Кэри ч мөн загвар өмсөгч, жүжигчин мэргэжилтэй юм.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.