“Ройтерс” рохинжа дүрвэгсэдийн цуврал зургаар ПУЛИЦЕР хүртлээ

2018-04-17 11:22
Бангладеш Мьянмарын хилийг завиар гаталсан рохинжа бүсгүй ядарч туйлдан эрэгт хүрчээ. 2017.09.11 

    Буддын шашинт гэгдэх Мьянмар улс шашны цөөнх болох мусульман шүтлэгт рохинжа үндэстнүүдийг 2017 оны наймдугаар сард үй олноор хөнөөн хэрцгийлсэн үйл явдал дэлхийг цочроосон билээ. Энэхүү үйл явдлын талаарх "Ройтерс" агентлагийн цуврал гэрэл зураг сэтгүүлзүйн дээд шагнал "Пулицерийн шагнал"-ыг хүртжээ.




    Тус улсаас 650 мянга орчим рохинжа нар дүрвэн зайлсан бөгөөд өнөө хэр нь маш хүнд нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ явдлыг дарангуйлал хэмээн ажиглагчид дүгнэж буй бөгөөд “Ройтерс” агентлаг тууштай сурвалжилсаар ирсэн юм.

 

Мьянмарын шийдвэрийг

дэлхий хүлээж байна

 

Одоогоор тус агентлагийн хоёр сэтгүүл Мьянмар улсад уг асуудлыг сурвалжлах үедээ баригдсан цагаасаа хойш хоригдож байгаа ч тус улсын шүүх ямар нэг байдлаар суллахаас зайлсхийж байна.

 

Рохинжа нарыг ХОМОРГОЛОН ХЯДСАН

хэргээр долоон цэргийг хорьжээ

 


Рахинэ мужийн хойд хэсэгт орших Рохинжа нары тосгоны шатсан туурь. 2017.11.12

 

 


Дүрвэгчид Наф голыг гатлагч онгоцоор туулж Бангладеш хүрсэн нь. 2017.11.12

 

 


Будааны талбайн дэргэдүүрх далан дээгүүр яваа рохинжа нарын дүр тогтоол усанд ойсон байдал. 2017.11.02

 

 


Бангладешийн усан дээрх зах дээр тусламжийн зүйл хүлээсэн рохинжа нарыг хамгаалалтын ажилтан тогтоон барихыг оролдоно. 2017.09.21

 

 


Тусламжийн зүйл хүртэхээр тэмцэж буй дүрвэгсэд. Бангладешд. 2017.09.24

 

 


Хүчирхийллээс дайжиж яваа рохинжа хүүхдүүд Наф голыг гатлан хил гарах үедээ нэгнээ хүлээзнэж эргэн эргэн харна. 2017.11.01

 

 


Дүрвэж яваад ядарч туйлдсан нэгэн бусдаасаа тусламж гуйн цөхөрчээ. 2017.11.02

 

 


Мохамед Шоаиб долоон настай. Тэр өнгөрсөн оны наймдугаар сарын их үймээнээр хил хавж яваад цээжиндээ буудуулсан юм. Түүнийг аавтайгаа эмнэлгийн тусламж авахаар хүлээн зогсоход нь авсан зураг. 2017.11.05

 

 


Хамида гэгч энэ рохинжа бүсгүй төрөөд 40 хонож байсан үрийнхээ цогцсыг тэврэн гашуудаж байна. Тэднийг Бангладешийн эрэгт хүрэхээс өмнөхөн завь нь хөмрөх үед хүү нь энджээ. 2017.09.14

 

 


Өндөр хэмтэй халуурч ханиалгасаар өөд болсон 11 сартай хүүгийн нүдэн дээр бэтэл гэх ургамлын навч тавьжээ. 2017.12.04

 

 


Бангладешд ирэх гэж сууж явсан завь нь хөмөрснөөс амиа алдсан хэдэн хүний цогцсыг тойрсон рохинжа нарын зургийг ширүүн борооны үеэр даржээ. 2017.09.28

 

 


Завь нь хөмрөх үед амиа алдсан хүмүүсийн цогцос. 2017.10.09

 

 


Бангладешийн хилийг хууль бусаар давсан дүрвэгсэд хилийн зурвас орчим аадрын үеэр. 2017.08.31

 

 


Тэртээ Мьянмарын хил орчим утаа суунаглаж байна. Тэндээс дүрвэсэн хүмүүс Бенгалын тохойд иржээ. 2017.09.11

 

 


Рохинжа дүрвэгч хүүхдүүд Бангладеш дахь дүрвэгсэдийн хуаранд. 2017.12.10

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.