Ерөнхийлөгчийн СОНГУУЛЬД ЯЛАГДСАНЫ хариуцлагыг Ц.Сандуй хүлээсэн, Су.Батболд сууж л байна

2018-04-17 12:20

 

    Ойрд Нийслэлийн МАН-ыг тойрсон асуудал олны анхаарлын төв байх шиг байна. Эх сурвалжийн мэдээллээр Нийслэлийн МАН-ын Бага хурал өнөө маргаашгүй товлогдох гэж байгаа бололтой.




    МАН-ын дүрмээр Бага хурлыг товлосноос хойш нэг сар орчмын дараа болох юм байна. Тэр хурлаар Нийслэлийн МАН-ын даргыг сонгох юм. 


   Одоогоор Нийслэлийн МАН даргагүй байгаа. Харин тамга нь Нийслэлийн Засаг дарга Су.Батболдод байгаа юм. Тиймээс Нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөөх тулаан энэ намд өрнөх нь тодорхой болоод байна. 


    Нийслэл бол ямар ч сонгуулийн цөм. Нийслэлд ялагдсан нам том зургаараа хэзээ ч ялдаггүй. 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд МАН-ыг дэмжсэн. Харин сонгуулийн дараах томилгоо нь буруутаж, ганцхан жилийн дараа болсон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигч нам ялагдсан. Нийслэлийн есөн дүүргийн долоод нь МАН ялагдсан.


     Тэр сонгуулийн дараа 2017 оны есдүгээр сарын 22-нд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаа өгсөн юм. Тэр хурал дээр Ц.Сандуй “Би нийслэлийн МАН-ыг удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд есөн дүүргээс долоод ялагдсан учраас улс төрийн хариуцлагаа хүлээж байгаа юм” гэсэн тайлбарыг хийж байлаа.


     Харин одоо Нийслэлийн МАН-ын даргын тамгыг бариад сууж буй Су.Батболд дарга болчих санаатай байгаа гэж байна. Гэвчиг тэрээр 2016 оны МАН-ын их ялалтын дараа Нийслэлийн Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тэр үед Ц.Сандуй ч НИТХ-ын даргаар сонгогдсон байдаг.

 


    Дараа нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Сандуй улс төрийн хариуцлага хүлээж огцорсон бол Су.Батболд албан тушаал дээрээ гүрийсээр сууж байгаа юм. 


     Тиймээс удахгүй болох Бага хурлаар Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын дарга болгох нь битгий хэл, Нийслэлийн Засаг дарга хэвээр байх уу гэдгийг хэлэлцэх бололтой.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.