УНШИГЧИЙН КАРТЫГ үнэгүй нээж өгнө

2018-04-17 12:49

           Дэлхийн номын өдөр ирэх дөрөвдүгээр сарын 23-ны даваа  гарагт тохиож байгаа юм. Энэ өдрийг улсын хэмжээнд номын сангуудын нээлттэй өдөр болгон тэмдэглэж байгаатай холбогдуулан Нацагдоржийн номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар нэг жилийн хугацаанд номын сангаар үйлчлүүлэх уншигчийн картыг үнэ төлбөргүй нээж өгөх аж.  Иймээс номын сангийн хамт олны зүгээс “Анги хамт олон, найз нөхөд, гэр бүлийн хамтаар ирж номын сангийн уншигч болон хүссэн номоо уншаарай” хэмээн уриалжээ.




        Энд сонирхуулахад, НҮБ-ын БСШУ-ны байгууллага буюу ЮНЕСКО-гоос энэ өдрийг 1995 оноос хойш "Дэлхийн номын өдөр" болгон тэмдэглэж байна. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр давхар тохиодог аж. Иймээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 23 өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж иржээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.