АНУ болон ОХУ Дума хотод нэвтрэх асуудлаар ЗӨРЧИЛДӨЖ байна

2018-04-17 13:10
Дума хотод болсон халдлагаар 87 энгийн иргэн амиа алдсан


    Сирийн Дума хотноо болсон гэх химийн дайралтыг газар дээр нь шинжилгээ хийхээр “Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага” /ХЗХОУБ/ -ын шинжээчид маргаашнаас /2018.04.18/ ажиллахаар болсныг Оросын тал мэдэгдлээ. Үүгээр ОХУ Дума хотод шинжээчдийг ажиллах боломжийг хаагдуулж байна гэх АНУ-ын мэдэгдлийг үгүйсгэжээ.




    ESA— Сирийн хувьд химийн зэвсэг үйлдвэрлэх болох хадгалахыг хориглох тухай “Химийн зэвсгийн конвенци”-д нэгдсэн улс юм.

    ОХУ АНУ болон түүний холбоотонтой  мэдэгдлээр сөргөлдсөөр байна хэмээн “Альжарера” мэдээлжээ. 

 

    Эргэн сануулахад: Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоох Дума хотноо энэ сарын 7-нд болсон химийн дайралтад АНУ Сирийн засгийн газрыг буруутгаж буй. Харин нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн хэмээн ОХУ үгүйсгэж байгаа юм. Энэ явдал Сирид холбоотны хийсэн пуужингийн дайралтын шалтгаан байв.

 

    ХЗХОУБ -ын зүгээс өчигдөр шинжээчдээ Сирийн засгийн газрын цэргүүд болон Оросын дэмжлэгтэйгээр хамгаалуулах хүсэлт гаргажээ. Энэ мэдээллийг АНУ ор үндэсгүй худал гэж дүгнэхийн зэрэгцээ Оросыг худал мэдээлэл тараахаа зогсоохыг шаардсан байна. Британийн  төлөөлөгч одоогоор Орос болон Сирийн тал Дума хотод нэвтрэхийг зөвшөөрөхгүй байгаа тухай мэдэгдээд, тус хотод шинжээчид саадгүй нэвтрэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Химийн зэвсгийн дайралтыг Оросын дэмжлэгтэй Сирийн засгийн газар ашигласан гэдэг байр суурийг тэд тууштай баримталдаг. 

 

    Дашрамд дурьдахад: Сирийн хувьд химийн зэвсэг үйлдвэрлэх болох хадгалахыг хориглох тухай “Химийн зэвсгийн конвенци”-д нэгдсэн улс. Энэ конвенцид зөвхөн Египт, Израйль, Хойд Солонгос, Өмнөд Судан зэрэг улсууд нэгдэн ороогүй.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.