У.Хүрэлсүх: 268 мянган тонн НҮҮРС ХУЛГАЙЛСАН хүмүүсийг шалга!

2018-04-17 15:14

 

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт ажиллахдаа, 268 мянган тонн нүүрсийг урд хөрш руу хулгайгаар гаргасан асуудлыг шалгаж холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг даалгажээ.



 

     Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энхболд Засгийн газрын тэргүүнд энэ талаар мэдээлсэн юм байна. Тиймээс энэ асуудлыг биечлэн шалгах үүргийг Сангийн сайдад өглөө.

 

     Ерөнхий сайд үргэлжлүүлэн, "Цагдаа, тагнуул, аудитын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хулгай хийсэн хүмүүсийг тогтоон хариуцлагыг үүрүүл" гээд “Улсын өмч, эд хөрөнгө болох уул уурхайн бүтээгдэхүүнээс хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай” гэж хэлжээ. Ерөнхий сайдын үүрэг болгосноор ийнхүү хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болсон байна.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.