Хятадын эдийн засгийн өсөлт цаашид СУЛАРНА гэж таамаглажээ

2018-04-18 13:16

    Хятадын эдийн засаг 2018 оны эхний гурван сард 6,8 хувиар өсчээ. Эрэлт нэмэгдсэн болон үл хөдлөхөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн зэрэг үзүүлэлтүүд энэхүү өсөлтөнд нөлөөлөх гол хүчин зүйл болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байна. 




    ESA— Ирис Панг: “Хот суурин газарт цалингийн хэмжээ нэмэгдэж байгаа нөхцөлд нийлүүлэлт маш хүчирхэг хүчин зүйл. Ялангуяа Хятадын нийлүүлэлт маш хүчирхэг гэдгийг бид мэднэ.”

 

    Хятад Америкийн хооронд олон тэрбум ам.долларын гадаад худалдааны үл ойлголцол хурцдаж буй энэ цаг үед хоёр дахь том эдийн засаг ийнхүү дэлхийн эдийн засгийн тогтворжилтыг даган аажим сайжирч байгаа нь төсөөлж байснаас дээгүүр үзүүлэлт хэмээн шинжээчид дүгнэж байна. Ирэх улирлуудад энэ эрч суларна гэж тэд таамаглажээ. Тодруулбал Хятад улс орон нутаг дахь дэд бүтцийн төслүүдийн өр болон дамын худалдаанд засгийн газар хатуу хяналт тавьдаг зэрэг нь үл хөдлөхийн борлуулалтыг царцаах эрсдэлтэй хэмээн тэд харж байна.

 

    Хятадын экспорт эрсдэлтэй байгаа хэдий ч тус улсын эдийн засгийн эхний гурван сарын өсөлтийн 80 шахам хувийг нийлүүлэлт эзэлжээ. Тухайлбал гуравдугаар сард жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 10,1 хувиар өссөн нь төсөөлж байснаас илүү  төдийгүй сүүлийн дөрвөн сард байгаагүй үзүүлэлт юм.

 

    Жижиглэнгийн худалдаанд гоо сайхны бараа бүтээгдэхүүнээс эхлээд тавилга хүртэлх таваарыг хамааруулжээ. 

    Хонг Конгийн эдийн засагч Ирис Панг “Жижиглэнгийн худалдаа нийлүүлэлтийн талаар дүр зургийг гаргаж чадна. Гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хувцас, машин зэргийг эрчимтэй худалдан авах үзэгдэл хэдхэн сар үргэлжлэх бөгөөд тогтмол үйл явц биш. Харин хот суурин газарт цалингийн хэмжээ нэмэгдэж байгаа нөхцөлд нийлүүлэлт маш хүчирхэг хүчин зүйл. Хятадын нийлүүлэлтийг бид дутуу үнэлж байна.” хэмээн ярьжээ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.