НҮБ-ын ШИНЖЭЭЧИД Дума хотод нэвтрэхийг хичээж байна

2018-04-19 11:34
НҮБ-ын шинжээчид аюулгүй байдлаа хангах үүднээс Дамаск хотод эргэн иржээ

    НҮБ-ын аюулгүйн албаныхан Сирид үнэлгээ хийхээр очоод байгаа боловч Дума хотод нэвтэрч чадахгүй байгаа талаар “Ройтерс” мэдээлж байна.



 

  •  Жим Маттис: “Тэд шинжээчдийн баг очихоос өмнө эд мөрийн баримтаа устгахыг хичээж байна.”

    “Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага” /ХЗХОУБ/-ын ерөнхий захирал Ахмед Үзүмчү хэлэхдээ “НҮБ-ын Батлан хамгаалах, аюулгүй ажиллагааны хэлтсийнхэн ХЗХОУБ-ийн шинжээчдийг Дума хотод орохоос өмнө тус хотын хоёр газарт үзлэг хийхээр шийдсэн байсан. Эхний байршилд очиход маш олон хүн цуглаж шинжээчдийг буцахыг шаардаж байв. Дараагийн байршилд очиход бага оврын буугаар галлаж дэлбэрэлт болсон тул тэд эргэн нийслэл Дамаск руу буцсан” гэжээ. 

 

    АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Жим Маттис шинжээчид зорьсон газартаа хүрч чадахгүй байгаад Сирийн засгийн газрыг буруутгаж, “Тэд шинжээчдийн баг очихоос өмнө эд мөрийн баримтаа устгахыг хичээж байна. Бид тэдний яагаад хойшлуулаад байгаа, яагаад төлөөлөгчдийг хууран мэхлээд буйн учрыг маш сайн мэдэж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн химийн зэвсэг хэрэглэсэн ул мөрөө хэрхэн балласныг нь ч сайн мэднэ” гэж мэдэгдлээ. 
Эргэн сануулахад: Энэ сарын 7-нд Сирийн Дума хотод тус улсын засгийн газар химийн дайралт хийж олон арван энгийн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон хэмээн барууны улс орнууд болон аврах албаны ажилтнууд мэдэгдээд буй. 

 

    Химийн зэвсэг хэрэглэсэн гэх энэхүү шалтгааны улмаас дөрөвдүгээр сарын 14-нд АНУ, Британи, Франц улсууд холбоотон болж Сирийн засгийн газрын эсрэг дайралт хийсэн юм. Харин одоо тэд Сирийн засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн ул мөрөө арилгахын тулд тус хотод шинжээчдийг оруулахаас татгалзаж байна гэж дүгнэжээ.

 

    Сири болон түүний холбоотон ОХУ энэхүү химийн зэвсгийн дайралтад буруугүй гэдгээ удаа дараа илэрхийлсээр байгаа юм. Түүнчлэн ул мөр устгах ямар нэгэн оролдлого хийж буй тухай байр суурийг үгүйсгэжээ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.